Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолыг телевизээр 10 сая гаруй хүн үзсэнээр өмнөх жилийнхээс үзэгчдийн тоо өссөн байна. Холливүүд ажил хаялт болон цар тахлаас үүдэлтэй уналтаас гарахыг хичээж байгаатай зэрэгцэн “Алтан бөмбөрцөг” наадмын нэр хүнд өссөн нь сүүлийн жилүүдэд шагнал гардуулах ёслолыг үзэгчдийн тоо өсөж буйгаас харагдаж байна. Энэ жилийн наадмыг 10.1 сая хүн телевизээр үзсэн нь 2024 оныхоос долоон хувиар өсжээ. Түүнчлэн 2023 онд зургаахан сая үзэгчийг татаж байсантай харьцуулахад илт мэдэгдэхүйц өсөлтөд тооцогдож байна. Энэ удаагийн наадамд “Emilia Perez”, “The Brutalist” кинонууд гол шагналуудыг хүртсэн бөгөөд Францын найруулагч Жак Одиарын “Emilia Perez” кино шилдэг инээдмийн/мюзикл кино зэрэг дөрвөн төрөлд шалгарсан бол “The Brutalist” шилдэг драмын кино шагналыг хүртсэнээс гадна гол дүрд тоглосон Эдриен Броуди шилдэг эрэгтэй жүжигчин болжээ. Мөн "Shogun" түүхэн олон ангит кино гурван төрөлд шилдгээр шалгараад байна.
Алтанбөмбөрцгийн шилдгүүд:
Шилдэг кино
- Драм төрөлд: “The Brutalist”
- Инээдмийн болон мюзикл төрөлд: “Emilia Pérez”
- Шилдэг найруулагч: Brady Corbet – “The Brutalist”
- Шилдэг кино зохиол: Peter Straughan “Conclave”
- Шилдэг анимэйшн: “Flow”
- Шилдэг телевизийн цуврал: Драм “Shōgun“
- Телевизийн шилдэг эмэгтэй жүжигчин - Драм төрөлд: Anna Sawai – “Shōgun” Телевизийн шилдэг эрэгтэй жүжигчин - Драм төрөлд: Hiroyuki Sanada – “Shōgun” Шилдэг богино цуврал болон бүрэн хэмжээний кино - Телевизийн бүтээл төрөлд: “Baby Reindeer”
- Телевизийн шилдэг эмэгтэй жүжигчин - Богино цуврал болон бүрэн хэмжээний киноны төрөлд: Jodie Foster – “True Detective: Night Country”
- Телевизийн шилдэг эмэгтэй туслах дүр - Богино цуврал болон бүрэн хэмжээний киноны төрөлд: Jessica Gunning – “Baby Reindeer”
- Телевизийн шилдэг эрэгтэй туслах дүр - Богино цуврал боло