Монголын уртын дууны холбооны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл өнгөрсөн онд уртын дууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусд танин мэдүүлэх, сургах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаараа улсын хэмжээнд тэргүүлсэн амжилт гаргасан байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат: Тус холбооны гишүүдийг хүлээн авч уулзан, хийж хэрэгжүүлж буй ажлууд цаашид “Говь шанхын уртыг дуу”-г түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр орон нутгаас дэмжин хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тус зөвлөл өнгөрсөн онд “Говь шанхын уртын дуу”-ны шавь сургалтыг зохион байгуулж 600 гаруй хүүхэд залуусыг хамруулсан бөгөөд ирэх жилүүдэд улам өргөжүүлэн зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.