Авлигатай тэмцэх газраас дуулиант ногоон автобусны хэргээр 29 хүнийг яллагдагчаар татсаны дөрөв нь БНСУ-ын иргэд хэмээн мэдэгдсэн билээ. Мөн хэн гэдгийг хэлэх боломжгүй гэж байсан ч албан тушаалтнуудын нэрс эхнээсээ ил бол эхэлж байна.Үүнд, иргэдийн зайлшгүй хариуцлага хүлээх ёстой гэж шаардаж буй эрхмүүд ч багтжээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч асан Д.Сумъяабазар, түүний нэгдүгээр орлогч С.Сандагсүрэн, НЗДТГ хуулийн ахлах зөвлөх Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар болон түүний харъяаллын долоон албан тушаалтан, Тэнүүн Огоо” ХХК гүйцэтгэх захирал Жамсрангийн Эрдэнэбат, “Тэнүүн Огоо” ХХК Ерөнхий захирал Аюушийн Ганхуяг, БНСУ-ын дөрвөн иргэнийг яллагдагчаар татаад байна. Харин Ц.Батбаяр, М.Энхболд нарыг хараахан яллагдагчаар татаагүй аж.