УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.Хуралдааны эхэнд гишүүд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Улсын төсөв юу болоод байгааг асуулга тавьж, олон нийтэд мэдээлэл өгье. Монгол Улсын төсвийн алдагдал 2016 онд хамгийн их байхаар баталсан. Одоо 2024 онд хамгийн их байхаар баталж байна. Үүнийгээ боль. Хүмүүсийн ахуй амьдралыг дээшлүүлмээр байх юм. Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр нийлээд хэдэн троллд мөнгө өгөөд байж болохгүй. Тойрогт гээд мөнгө тавьчихаад мөнгө цавчиж байна. Түүнийгээ сошиалаар хүн хөлслөөд ажиллуулж байна. Монголчуудын ахуй амьдралыг яаж дээшлүүлэх үү гэдэг асуудлыг ерөөсөө ярихгүй байна.