Турк долоо хоногийн ажлын цагийг 48-аас 35-40 цаг болгон багасгана

Туркийн Засгийн газар хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, долоо хоногийн ажлын цагийг 48-аас 35-40 цаг болгон багасгахаар төлөвлөж байгаа аж. 1936 оны Хөдөлмөрийн тухай хуулиар өдөрт 8 цаг, долоо хоногт 48 цаг ажиллах стандартыг тогтоосон байдаг. 2003 онд хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилж, долоо хоногийн ажлын цагийг 45 цаг болгожээ. Гэсэн хэдий ч салбаруудад тусдаа зохицуулалт байдаг тул эдгээр стандартыг бүх нийтээр мөрддөггүй аж.

Тухайлбал, хэвлэл мэдээллийн болон далайн салбарынхны хөдөлмөрийн хууль тогтоомжид долоо хоногт 48 цаг ажиллах норм хэвээр байгаа бол бусад салбарт долоо хоногт 45 цаг ажиллах журам үйлчилдэг. Үүний зэрэгцээ ажилтан жилд 270 цаг илүү цагаар ажиллах боломжтой.  Засгийн газар мэргэжлийн бүх салбарын журмуудыг нэгтгэж, долоо хоногийн ажлын цагийг 35-40 цаг болгож, илүү цагаар ажиллах шинэ зохицуулалтыг нэвтрүүлэхийг зорьж байна. Эдгээр өөрчлөлтийг ажлын үр дүнг дээшлүүлэх замаар ажлын цагийг багасгах боломжийг олгох технологийн хөгжлийн өнөөгийн түвшнийг харгалзан боловсруулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна, хөлсний ажилчдын эрх, урамшууллын хэмжээ, илүү цагийн итгэлцүүр, ни