Өнгөрсөн зуунд хүн төрөлхтөн асар их ахиц дэвшил гарсан ч энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Өдөр бүр 100 мянга орчим зорчигч онгоцоор нисэж, 1.5 тэрбум машин зам дээр гарч, өдөр бүр тоолж баршгүй олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрүүдээс гарч байгаагийн улмаас дэлхийн нүүрстөрөгчийн ялгаралт ч мөн өссөн. Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) өнгөрсөн оны гуравдугаар сард гаргасан тайланд нүүрстөрөгчийн ялгаруулалт 2022 онд 0.9 хувиар нэмэгдэж, бүх цаг үеийн дээд хэмжээ буюу 36.8 Гт хүрчээ. Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр тээврийн хэрэгслийн утаа, химийн үйлдвэрлэлийн түлш, нүүрсний цахилгаан станц, байшинг халаах байгалийн хийн хэрэглээ нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарын бохирдлын үндсэн эх үүсвэр бөгөөд улмаар эдгээр нь дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлдөг байна. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон корпорацууд бохирдлыг хянах, байгаль орчныг хамгаалах арга хэмжээ авч байна.
Дэлхийн хамгийн бохирдолтой орнуудын жагсаалтыг дараах улс орнууд тэргүүлж байна.
10.Уганда
ДЭМБ-ын мэдээлснээр угандачууд агаарын бохирдлоос болж нас барах магадлал Кени улсын иргэдээс хоёр дахин их байна. IQAir-ийн мэдээлснээр тус улсын PM2.5-ийн агууламж 39.6 мкг/м³ байна.
9. Этиоп
“Lifewater”-ийн мэдээлснээр тус улсын 97 сая гаруй хүн ариун цэврийн байгууламжийг зохих ёсоор хангадаггүй байна. Этиоп улсын 62 сая гаруй хүн усны хямралд нэрвэгдэж байгаа нь усны хямралд өртөж буй дэлхийн нийт хүмүүсийн 7.5 хувьтай тэнцэж байна.
8. Судан
Суданд зэвсэгт мөргөлдөөн, газрын доройтол, ой мод, агаар, усны бохирдлын улмаас байгаль орчны бүрэн хямрал нүүрлэж байна. PM2.5 44.6 мкг/м3 агууламжаараа дэлхийн хамгийн бохирдолтой орнуудын нэг юм.
7. Бангладеш
2023 оны Агаар болон амьдралын чанарын индексийн дагуу Бангладешийн оршин суугчид бохирдлын улмаас дундаж наслалт нь 6.8 жилээр буурах магадлалтай байна. Тус улс ДЭМБ-ын агаарын бохирдлын 5 мкг/м³ стандартыг хангасан тохиолдолд үүнийг өөрчлөх боломжтой байна. Одоогийн байдлаар Бангладеш 65.8 мкг/м3 PM2.5 агууламжтай байгаа нь агаарын чанарын үзүүлэлтээр хамгийн их бохирдолтой улсын жагсаалтын тавдугаарт ордог.
6. Руанда
Руанда бол усны чанараараа дэлхийн хамгийн их бохирдолтой орнуудын аравдугаарт ордог бөгөөд агаарын бохирдлоор 13-р байранд ордог. Шороон шуурга, ой хээрийн түймэр, галт уулын дэлбэрэлт зэрэг нь тус улсад тулгарч буй байгаль орчны сорилтод нөлөөлж буй гол хүчин зүйлүүд юм.
5. Энэтхэг
Энэтхэг улс агаарын чанар хамгийн аюултай орнуудын тоонд ордог. 2023 оны гуравдугаар сард Өмнөд болон Төв Азийн хамгийн их агаарын бохирдолтой 15 хотын 12 нь Энэтхэгийн хот байв. Тус улс PM2.5-ын агууламж 53.3 мкг/м³ бөгөөд усны чанарын хувьд ч тийм ч сайн биш.
4. Нигери
Нигери бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын нэг юм. Байгаль орчны гүйцэтгэлийн индексээр (EPI) усны чанарын үзүүлэлтээр тус улс 100 онооноос 4.9 оноо авч, дэлхийд хоёрдугаарт буюу Чад улсын дараа ордог.
3. Пакистан
Пакистан бол дэлхийн хамгийн бохирдолтой гурав дахь орон юм. Энэ нь агаар дахь бохирдуулагч бодисын өндөр агууламжтай холбоотой юм. IQAir-ийн мэдээлснээр тус улсад PM2.5-ийн агууламж 70.9 мкг/м³ байна. Түүний хамгийн том хотуудын нэг болох Лахорыг 2022 онд дэлхийн хамгийн их бохирдолтой хотоор зарласан. Тус улсын ус мөн өндөр бохирдолтой байдаг. Тус улс ундны ус, ариун цэврийн байгууламжийн EPI оноогоор 100 онооноос 17.4 оноо авчээ.
2. Буркина Фасо
Буркина Фасогийн нийт өвчлөлийн 8.5 хувь нь дотоод орчны бохирдолтой холбоотой байдаг. Тус улс мөн PM2.5 63 мкг/м3 дэлхийн хамгийн их бохирдолтой орнуудын нэг юм. Тус улс нь EPI-ийн дагуу усны бохирдлоос хамгийн муу орнуудын дөрөвт жагсдаг.
1. Чад
Чад бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улс юм. Тус улс PM2.5-ийн 89.7 мкг/м3 буюу агаарын бохирдлоор дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Мөн усны чанараараа хамгийн их бохирдсон орны тоонд ордог.
https://finance.yahoo.com/news/30-most-polluted-countries-world-201407734.html?fr=sycsrp_catchall