ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гурван өдрийн турш үргэлжилж, өчигдөр буюу гуравдугаар сарын 17-ны орой өндөрлөсөн юм. Тус сонгуулийн үеэр саналын хайрцаг руу шингэн зүйл асгах , санал хурааж буй байрыг галдан шатаасан хэрэг гарч "В.Путинийг эсэргүүцсэн"юм.
Мөн Алексей Навальныйг дэмжигч олон мянган хүн "В.Путин бол новш" гэсэн лоозонтой жагсаж, дэлхийн олон оронд суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны гадна урт дараалал үүсгэжээ. Энэ удаагийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин, Л.Слуцкий, В.Даванков, Н.Харитонов гэсэн дөрвөн хүн нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт саналын хуудасны 90 хувийг тоолоод байгаа ба урьдчилсан дүн мэдээгээр В.Путин нийт сонгогчдын 87 хувийн санал авч, ялалт байгуулах нь тодорхой байгаа бол, Л.Слуцкий, В.Даванков, Н.Харитонов гэсэн гурван нэр дэвшигч нийлээд 13 хувийн санал авч, ялагдал хүлээж байна.