ОХУ дотооддоо шатахуунаа хязгаарлаад эхэллээ. Харин Монголд хэрхэн тусах бол... сайд аа!

Дроны цохилтод түлш шатахууны дэд бүтцээ устгуулсан Орос улс экспорт бүү хэл дотооддоо шатахууны хязгаарлалт тогтоож эхлэв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээллийг авч, болзошгүй эрдслээс хэрхэн сэргийлэхээ тунгааж суугаа гэж найдъя.  Үнэндээ, малчид зуданд хамаг малаа бардаг нь шатахуун, түлшгүйн улмаас өвс тэжээлээ татаж чадаагүй гэдэг шалтгааныг хэлжээ. ЗГХЭГ-ын дарга, Шадар сайд нарт ч малчид энэхүү шалтгаанаа учирласан байна.

Гэтэл салбарынх нь сайд шатахууны нөөц хангалттай, тасалдаагүй. Иргэд л автомашины банкаа дүүргэж аваад байна хэмээн жолооч нарыг буруутгаж суусан. Ам, ажлын зөрүүг Ж.Ганбаатар сайдаас бэлээхнээ харж болдог. Хамгийн сүүлд гэхэд л  Ж.Ганбаатар сайд олон нийтийн цахим сүлжээнд "охинтойгоо хамт гадаадад томилолтоор явжээ" гэх мэдээлэлд "Би охинтойгоо гадаадад томилолтоор яваагүй. Төрийн мөнгөөр явна гэсэн ойлголт байхгүй. Манай яамнаас гурван хүн явсан. Танилцуулга тараагаад зогсож буй оюутнуудыг жил бүр тодорхой хураамж төлөөд хөлсөлж авдаг” гэж мэлзэж байснаа удалгүй охинтойгоо явснаа хүлээн зөвшөөрч ”Охин маань  төр, улсаа бодоод тусалсан. Ирж, очих зардлыг хувиасаа төлсөн ” гэж үнэнд гүйцэгдсэн. Гэтэл энэ нь ч бас худлаа болж  таарсан юм. Тэрбээр охиноо бүр "Бизнес класс" ангиллын 16 саяын үнэтэй тасалбараар зорчуулсныг, зардлыг нь яамнаас гаргасныг хэвлэлүүд баримтаар дэлгэн тавьсан билээ.

Шатахууны ганц крант ОХУ дотооддоо хязгаарлалт тавиад эхэлсэн байхад Монгол Улсад нийлүүлэх шатахуунаа хязгаарлаж, цаашлаад хэсэг хугацаагаар зогсоож ч мэднэ. Энэхүү нөхцөл  байдлаас болж, 2024 оны УИХ-ын сонгуулиар аанай л улсаараа  шатахуунгүй сууж ч болзошгүй эрсдэл ойрхон байна.