Ойрын хэдэн жилд зэсийн үнэ нэг тонн нь 40 мянган ам.долларт хүрч магадгүй гэж Эрсдэлийн сангийн менежер Пьер Андуранд “Financial Times” сонинд ярьжээ.
Энэ жил металлын үнэ бараг 20 хувиар өсөж, энэ долоо хоногт нэг тонн нь 11 мянган ам.долларт (5.00 доллар/фунт) хүрч дээд амжилт тогтоосон. Пьер Андуранд “Financial Times” сонинд “Бид цахилгаан машин, нарны зай хураагуур, салхин цахилгаан станц, цэрэг зэсвгийн хэрэглээ зэргээр дэлхийг цахилгаанжуулснаар зэсийн эрэлт хоёр дахин өсөх хандлагатай байна” гэжээ.
Андуранд нь Андуранд Капиталыг нээхээс өмнө “BlueGold Capital”-ийг үүсгэн байгуулж байсан бөгөөд ойролцоогоор хоёр тэрбум долларын хөрөнгийг удирддаг. Тэрээр “Бид ойрын дөрвөн жилийн хугацаанд тонн тутамдаа 40 мянган доллар (18.18 доллар/фунт) хүрэх боломжтой гэж бодож байна. Гэхдээ энэ үнээ удаан хадгална гэж хэлэхгүй” хэмээжээ. Өөр нэг өсөлтийн дүн шинжилгээгээр, “Goldman Sachs”-ийн гүйцэтгэх захирал асан, хөрөнгийн менежер Карлайлийн эрчим хүчний стратеги хариуцсан ахлах ажилтан Жефф Кюрри өнгөрсөн долоо хоногт “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа үнэ тонн нь 15 мянган ам.долларт (6.80 ам. доллар/ фунт) хүрнэ гэж таамаглаж байна.