Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч сард нийт 219 иргэн хандсанаас 115 утсанд 187, фэйсбүүк чатботод 22, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 10 гомдол мэдээлэл ирсэн байна.
Үүнээс 178 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 13 иргэн санал хүсэлт гаргаж, 6 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 22 иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэж 2.780.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар авч үзвэл худалдаа үйлчилгээ 116, харилцаа холбоо 19, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, банк, санхүү, даатгал 8 , барилга 12, боловсрол 6, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 3, контор 6, НӨАТ 3, өрсөлдөөн 2, СӨХ 11, тасалбартай холбоотой 1, шатахуун 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 4, бусад асуудлаар 23 иргэн хандсан байна.