Цахилгааны үнийг аж ахуйн нэгж дээр 30 хувиар, ахуйн хэрэглэгч дээр хэрэглээнээс нь хамаараад 89 хувь хүртэл нэмсэн гэдгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх мэдэгдлээ. Тодруулбал, эрчим хүчний ахуйн хэрэглээний сарын үнэ 100 кВт цаг хүртэл хэрэглэсэн бол 30 хувиар, 150-300 кВт цаг хүртэл хэрэглэсэн бол 61 хувиар, 300 кВт цагаас дээш хэрэглэсэн бол сарынх нь төлбөр 89 хувиар нэмэгдэж тооцож буй аж.
Мөн оргил ачааллын үед эрчим хүчний чадлын дутагдалд орж, хязгаарлалт хийж буй тул өндөр хэрэглээн дээр үнийг нэмэх тариф мөрдөж байгаа. Эрчим хүчний үнийг нэмэх шийдвэрийг яам бус эрчим хүчний зохицуулах хороо хараат бусаар шийдвэр гаргадаг хуультай гэв.