Монгол Улс авлигын индексээр долоон байр урагшилж, 114-т бичигдлээ. Германы Берлин хотод төвтэй "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигыг шинжээч бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2024 оны дүнг өнөөдөр дэлхий нийтэд зарлалаа. Тус индексээр манай улс 33 оноогоор 114 дүгээр байрт орлоо. Мөн манай улсаас гадна Беларус, Лаос, Филиппин, Ангола зэрэг улс багтжээ.
Монгол Улс авлигын индексээр долоон байр урагшилж, 114-т бичигдлээ
![](/storage/posts/February2025/sNpOaLShKULUKNdNkLEb.jpg)