Л. Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар Баялагийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар мачийж байгаа ч...

Засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд Н.Учрал, гишүүн О.Батнайрамдал, сайд Ц. Туваан нар “ОНТРЭ” хэмээх компанийн тухай ярьж эхэлсэн мэдээлэл нийгмийн чихийг татаж байна. Тэр бол Оюу толгойн бүлэг ордын Шивээ толгой, Жавхлант гэдэг хоёр чухал ордыг эзэмшигч компани. Оюу толгойн удаан жилийн “найз”. Энэ хоёр ордод бүлэг ордын нийт зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибдений 94 хувь хамаарч байгаа нь үнэхээр анхаарал татна. Оюу толгойн олборлолт газар дор хийгдсээр, эдүгээ энэ хоёр ордын хилийн дээсэнд тулж ирсэн юм билээ. Ерөөс одоо олборлолт мөнхүү хоёр ордын чиглэлд ярган хийгдэхээр болчихож. Чухам энэ байдал нь “ОНТРЭ”-г Монголын Засгийн газарт дуудан, хэлэлцээ хийж, нэн шинэ үйл ажиллагааг улсын хуульд нийцүүлэн хийх ёстой үүргийг хүлээлгэж байгааг Н.Учрал нар илэрхийлээд байгаа нь тэр юм. “ОНТРЭ” компани нь эдгээр хэлэлцээр, зөвшилд бэлтгэн Монголын парламентыг тойрон харж байгаа бөгөөд, чухамхүү энэ л эзэт байдлаас үүдэн манай хууль тогтоогчдод Оюу толгой компани дээр хийгдсэн, ашиг нь ирдэггүй, хөрөнгө оруулалтын болоод бусад зардлаас үүдэн татварын маргаан, бусад олон шалтгаанаар Монгол улсын үнэхээр  нэгэн ханамжгүй байдал болсон Оюу толгойн гэрээ шиг гэрээ хийж болохгүйг л нийгмийн санамжаар тулган  шаардаж байгаа юм. Гурван сая хэдэн зуухан монголчууд гуниг үгүй амьдрах боломж эх орны баялагт үнэхээр байгаа. Гагцхүү тэрийг хийхгүй, хийлгэхгүй байгаа хүчин зүйлүүд Монголын нийгмийг ээрсээр байгаа нь үнэн юм. Монголын улс төрчид, эрх баригчид чухамдаа энэ мөнх эрх ашгийн өмнө туяддаг, нэр төр нь дархлагдаггүй. Харин Л. Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар Баялагийнг сангийн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар мачийж байгаа ч, Ухаа худаг, Төгрөг нуурын ордын эзэмшил, зарагдсан байдлуудаас үүдэн, ихээхэн амаргүй зам туулж байгаа бөгөөд “ОНТРЭ” компани дээр энэ бүх завхралыг зассан, шинэ жишиг хэлэлцээ, зөвшөөн , гэрээллийг хийх нь дамжиггүй биз ээ.

Б.Баяр

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Зочин

Хуримтлалын санд 34хувь амнатаар орохгүй боль цуцал

Зочин
Зочин

Хуримтлалын санд 34хувь амнатаар орохгүй боль цуцал

Зочин
Зочин

Хуримтлалын санд 34хувь амнатаар орохгүй боль цуцал