Өнгөрсөн долоо хоногт сүүлийн зургаан сарын хамгийн өндөр уналт үзүүлсэн алтны ханш АНУ-ын төсвийн алдагдал болон цаашдын эдийн засгийн төлөв дээр суурилан эргэн өсжээ. “Moody's Ratings” АНУ-ын зээлжих зэрэглэлийг төсвийн алдагдлаа дорвитой багасгаж чадахгүй байгаатай холбоотойгоор бууруулсны дараа даваа гарагийн байдлаар алтны үнэ 1.3 хүртэлх хувиар өсөж, унц нь 3245 ам.доллар хүрсэн байна.
Энэ он гарсаар өндөр савлагаатай байгаа алтны үнэ өнгөрсөн сард унц нь 3500 ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрсэн юм. Харин олон улсын геополитикийн нөхцөл байдал зөөлөрч эхэлснээр алтны үнэ өсөлтөө алдаж эхлээд байна.
Сэтгэгдэл үлдээх