Т.Мөнхсайхан: Хөгжлийн банк хуулийн дагуу тендерт орж шалгарах ёстой

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр буюу тавдугаар сарын 26-нд Дөрөвдүгээр эмнэлгийг Хавдрын эмнэлгээр авах талаар байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр "Энэ оны төсөв дээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг худалдаж авах эхний ээлжийн төсөв болох 17 тэрбум төгрөгийг тусгасан. Үүний дагуу Эрүүл мэндийн яамнаас тендер сонгон шалгаруулалтыг зарласан. Эхний хоёр сонгон шалгаруулалт дээр ямар нэгэн компани орж ирээгүй. Одоо нээлттэй сонгон шалгаруулалтыг гурав дахь удаагаа зарлаж байна.

Байгууллагууд саналаа тавьж, хүсэлтээ тавивал шаардлага хангасан нь барилгыг худалдаж авна. Бидний хувьд Хавдрын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг аль болох хурдан авах хүсэлтэй байгаа. Тийм учраас он гараад л хуулийн дагуу тендерээ зарласан. Хөгжлийн банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг Хөгжлийн банкнаас шийдэх ёстой. Хөгжлийн банк барилгаа Эрүүл мэндийн яаманд худалдах сонирхолтой байгаа бол хуулийн дагуу тендерээр орж, шалгарах ёстой" гэв.

Сэтгэгдэл үлдээх