Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо үргэлжилж байна. 79 кг-ын жинд Монгол Улсын шигшээ багийн тамирчин Э.Бямбадорж Ираны тамирчин М.А.Ноходиларимид "12-2" харьцаатай ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
Энэ нь түүний Азийн аваргын анхны медаль бөгөөд тэрээр шигшээ 16-д Казахстан, шөвгийн наймд Япон, хагас шигшээд Узбекистаны тамирчдыг тус тус ялж мөнгөн медалийн эзэн боллоо.