Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотод болж өндөрлөлөө.
Манай улсын шигшээ баг Польшийг, дараа нь Тибо Вервур, Деннис Донкор зэрэг шилдгүүдтэй Бельгийг, эцэст нь хоёр ч тэмцээн дараалан хожигдоод байсан Японоосоо хариугаа авч, 3-0 гэсэн амжилттай хасагдах шатанд шалгарсан. Хасагдах шатанд Израильтай учраа таарсан. Хэдий энэ тоглолтод Монголын шигшээ баг хожсон ч тус хожил дэндүү өндөр үнэтэй басхүү хатуухан сургамжтай ирсэн. Тоглолтын хэмнэл бүхэлдээ Монголын талд эргэчихсэн, 12-9 гээд онооны илүүтэй явж байх үед А.Ананд эсрэг багийн Израилийн 25 дугаартай тамирчин А.Ананд дээр алдаа хийж, түүнийг шатаах гэж оролдсон. Харамсалтай нь, А.Ананд өөрийгөө барьж дийлэлгүй, өрсөлдөгчөө мөргөөд унагаачихсан. Шүүгчид бичлэг үзэж хоёр тамирчинд техникийн алдаа өгч тус тоглолтоос хассан. Гэвч ганц тоглолтоор зогсолгүй А.Анандыг дараагийн тоглолтуудад оролцуулахгүй болов.
Францын шигшээ хэцүү байдлаас эргэн ирж, Тимоти Вержиагийн хожлын шидэлтээр 21-20 гэсэн харьцаатай хожиж, эх орондоо болох олимпийн наадамд оролцохоо эрхээ авсан юм.