"Go Mongolia" үндэсний брэндийг олон улсад сурталчлах зорилгоор ИБУИНХУ-ын Премьер лигийн Фулхэм клубтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
- Фүлхэм клубийн 24.5 мянган суудалтай стадионд улирлын бүх тоглолтын турш дэлгэцээр сурталчилна.
- “EA SPORT”-ын FC24 видео тоглоомоор сурталчилна.
- Бэлтгэлийн хувцас, цахим сувгуудаар Go Mongolia брэндийг сурталчилна.
- Фүлхэм академийн дасгалжуулагчид Монголд сургалт хийнэ.
- Сургалтад амжилттай хамрагдсан хүүхдүүдийг Фүлхэм академид сургах цаашлаад Премьер лигт тоглох боломжийг нээж өгнө.