Алтны үнэ 40OO ам.доллароос давжээ

Нью-Йоркийн “Comex” биржийн мягмар гаргийн арилжааны явцад нэг унц алтны үнэ 4019 ам.доллароос давснаар шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. 

Тодруулбал, 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 4 019.5 ам.долларт хүрсэн байна. Үүнээс өмнө нэг унц алтны үнэ 4000 ам.долларыг давж түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилсэн юм. 2026 оны эцэс гэхэд алтны үнэ 4900 ам.долларт хүрч магадгүй гэж “Goldman Sachs” банкны шинжээчид таамаглажээ.

Төв банкууд алтны нөөцөө, ялангуяа хөгжиж буй орнуудаас үргэлжлүүлэн нэмэгдүүлж, "нөөцийнхөө илүү их хувийг алт руу шилжүүлэх” бодлогыг баримталсаар байх тул үнэ үргэлжлэн өснө гэж тус банкны шинжээч Лина Томас, Дэн Стравен нар үзэж байгаа ажээ. Түүнчлэн биржээр арилжаалагддаг сан /ETF/ дахь алтны нөөц өсөх төлөвтэй байна.

Сэтгэгдэл үлдээх