Хар тугалга нь хүний биед нэвтрэн орж цочмог болон архаг хордлого үүсгэдэг. Хар тугалгын хордлогод хамгийн эмзэг бүлгийг бага насны хүүхэд гэж үздэг бөгөөд энэ нь тэдний бие махбодын онцлог, амьдралын хэв маягаас шалтгаална.
ХАР ТУГАЛГЫН ЭХ ҮҮСВЭР:
- Хоолны сав, суулга – дотор талыг нь өнгөлөх
- Гоо сайхны будаг (нүдний, үсний будаг)
- Шилэн эдлэл (улаан, шар өнгө гарах) шаазан эдлэл өнгөлөх
- Барилгын материал (будаг)
- Хөргөх төхөөрөмж
- Машины түлш (бензин)
- Төрөл бүрийн зай
- Хүнсэнд (чихрийн үйлдвэрлэл)
- Химийн үйлдвэрлэл
- Усны хоолой бүрэх
- Загас, ангийн зэвэрдэггүй хэрэгсэл үйлдвэрлэх зэрэгт өргөн хэрэглэгдэж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛӨЛ:
Хар тугалгын бохирдолд бага хэмжээгээр өртөхөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг ба архаг болон хурц хордлого үүсгэдэг. Мөн мэдрэлийн, зүрх судасны, бөөрний, хоол боловсруулах, цусны эргэлтийн, нөхөн үржихүйн зэрэг олон эрхтэн системийг хордуулах нөлөө үзүүлдэг.
ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД ХАР ТУГАЛГЫН ЭРСДЭЛ ИЛҮҮ ӨРТӨМТГИЙ БАЙДАГ. УЧИР НЬ:
- Хүүхдийн амьдралын өвөрмөц зан үйл нь (гадаа тоглох, гараа амандаа хийх, орчны эд зүйлсийг амаараа мэдрэх гэх мэт) хар тугалгын өртөлтийг нэмэгдүүлдэг.
- Хоол боловсруулах замаар хар тугалгыг шингээхдээ насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд илүү байдаг (насанд хүрэгчид хоол боловсруулах замаар нэвтэрсэн хар тугалгын 10 хувийг шингээдэг бол хүүхэд 50 хувийг шингээдэг).
- Хоол тэжээлийн дутагдлаас үүдэн (төмөр, витамин Д гэх мэт) хар тугалгын шимэгдэлт дутмаг.
- Цус, тархины хориг хараахан бүрэн хөгжөөгүй
Т.Цолмонсайхан
Сэтгэгдэл үлдээх