БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч өнөөдөр тодорно
Б.Адъяатөр5 сар 10, 2017 596
Авлига болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугиантай холбоотойгоор Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулсан өмнөд солонгосчууд өнөөдөр дараагийн ерөнхийлөгчөө сонгох гэж байна.
Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, тус улсын хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин дэмжигчдийнхээ тоогоор тэргүүлж байна. Энэ сарын эхний долоо хоногт явуулсан санал асуулгад оролцогчдын 40 хувь нь Мүн Жэ Инийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин төвч үзэл баримтлалтай Ардын намаас нэр дэвшигч Ан Чоль Суг дэмжигчдийн тоо 20 хувьтай байна. Аныг дэмжигчдийн тоо дөрөвдүгээр сарын эхний хоёр долоо хоногийн хугацаанд Мүнийхтэй ойртож очсон хэдий ч аюулгүй байдлын асуудлаар баримтлах байр суурь нь тодорхойгүй, телевизээр явуулсан мэтгэлцээний үеэр Мүн Жэ Инрүү хэтэрхий дайрч довтолж байсан зэрэг нь дэмжигчдийнх нь тоо буурахад нөлөөлжээ.
Cfzqkv
lipitor pills <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg generic</a> lipitor 20mg over the counter
Сэтгэгдэл үлдээх