2009 онд Ховд аймгийн Мянгат сум, 2016 онд Зэрэг сум, 2017 онд Манхан сумдад ингэ ихэрлэж байсан бол энэ хавар тус аймгийн Чандмань суманд ингэ ихэрлэж малчин эзэн нутаг усныхаа ард иргэдийг баярлууллаа. Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багын малчин Дашдоржын Мягмар Хар судгийн Оргидогийн өвөр гэх газар хаваржиж байна. Мягмарынх таван хошуу малтай голдуу хонь, ямаа өсгөн үржүүлдэг 30 гаруй тэмээтэй юм. Тэмээн сүргээс зургаан ингэ ботголохоос ногооны зургаан настай хүрэн ингэ нь хоёр дахь төрөлтөөрөө ихэрлэжээ.
Өвөгдийн хуучилж буйгаар таван хошуу малын нэг болох тэмээ нь 12 жилийн шинжийг багтаамсан биендээ
Гэдэгэрч гэсэн гэрийн гадаа тогтохгүй
Бурантаг буйлыг минь өнгө жавхаатай авч явбал
Буян хишгийг чинь тогтооно хэмээдэг байна.
Монгол улсын сайн малчин СГЗ Цэрэн даваа гуай ингэ ихэрлэх бэлэгдлийг ийнхүү хэллээ.
Бэлэгдэл хувьд хошуу нутгийн засал
Улс гүрний засалд орж байсан
Хаан Чингисийн удам үеэс авхуулаад
Найман хаадын зарлиг гарч шагнаж байсан юм билээ гэж Цэвээн пүрэв гүай 1985 онд Очир гуай ингэ ихэрлэж байхад ирж тэгж хэлж байсан юм гэнэ билээ. Ихэрлэсэн ботго хайр гамтай хадгалаад гамнаад, хариулаад мал болгоод явбал сайн юм шүү гэж хэлж байсан. Өвөгдүүдийн ярисанаар бол нутаг усанд ган гачиг, тахал өвчин, байгалийн гамшиг тохиохгүй гэж бэлэгддэг.
Монголчууд ингэ ихэрлэх нь нутаг хошуу хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн бэлэгдэл хэмээн эртнээс дээдэлж ирсэн.
Аймгийн засаг дарга Дүгэржав, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Батцагаан Баатар зориг нар Чандмань сумын малчин Мягмарынд ирж эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн ёсын дагуу ихэрлэсэн ботго төрүүлсэн ингийг “Мөнгөн буйлаар буйллаж” малчин эздэд нь хүндэтгэл үзүүлж, ингэний сүү сааль нь улам аривжих, таван хошуу мал нь тал дүүрэн бэлчиж өссөн үржих болтугай гэж агар сааль хувин бэлэглэлээ.
Чандмань суманд 1985 оноос хойш 35 жилийн дараа ингэ ихэрлэж буй энэ билээ.
Сэтгэгдэл үлдээх