Баянзүрх дүүргийн Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч С.Гантулгатай тус дүүргийн бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлаар ярилцлаа

-Баянзүрх дүүргийн эдийн засаг, хөгжлийн асуудал өргөн хүрээнд ярьж болох сэдэв юм. Таны хувьд ажлын гараагаа энэ дүүрэгт хэзээнээс эхэлж байв?

-Баянзүрх дүүрэгт 2012 онд Ардчилсан нам олонх болж, энэ хүрээнд Засаг дарга багаа шинээр бүрдүүлэхэд Эдийг засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогчоор томилогдсон. Үүнээс хойш 2017 он хүртэл энэ албан тушаалыг тасралтгүй хашиж байгаад хоёр жил завсарлаад дахин ажилдаа ороод байна. Миний хувьд төсвийг оновчтой зарцуулах, хөрөнгө оруулалтыг зөв зохион байгуулах, татварын орлогыг эрэмбэлж, тэдгээрт хяналт тавих гол чиг үүрэгтэйгээр дүүргийнхээ Татварын хэлтэс, Засаг даргын дэргэдэх харьяа хэлтсүүд мөн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв болон Дүүргийн хөгжлийн төвтэйгөө хамтран ажиллаж байна.

-Орон нутагт улсаас хуваарилагдаж ирдэг ганц хөрөнгө оруулалт бол Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт. Танай дүүрэгт энэ хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалт хийж, хэр хүрэлцээтэй явж байна вэ?

-Улсаас хуваарилагдаж ирдэг ганц хөрөнгө оруулалт гэдгээс гадна иргэдийн саналыг авч дүүрэг өөрөө мэдэж зарцуулдаг, сайн төсөвлөгдөж орж ирдэг хамгийн хэрэгцээтэй хөрөнгө оруулалт бол Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт. Угтаа хамгийн том хөрөнгө оруулалт байх ёстой атал эсрэгээрээ хамгийн бага хөрөнгө оруулалт болоод байна. Мөн жил ирэх тусам л энэ хөрөнгө оруулалтын хэмжээ багасч байна. Энэ жил гэхэд манай дүүргийн 28 хорооны 361 мянган иргэний асуудалд 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт өгч байгаа юм.

Уг хөрөнгө оруулалтыг хүн ам, хороонд нь хуваагаад үзэхээр яг иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд үнэхээр бэрх. Нэг хороонд дунджаар 40-50 сая төгрөг ногддог. Үүнийг өөрчлөөд хамгийн шаардлагатай чиглэлдээ хөрөнгө оруулчих гэхээр хууль, эрхзүйн боломж байдаггүй. Иргэдээс санал аваад, саналыг нь эрэмбэлж, зохион байгуулах эрх л дүүрэгт байдаг. Орон нутгийн хөгжлийн санд олгож байгаа хөрөнгө оруулалт гэхээсээ илүү аргацаасан, хуурсан шинжтэй болоод байна уу даа гэж би хардаг.

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар юу хийлгэхийг иргэд хамгийн их хүсдэг вэ?

-Иргэдийн саналаар хамгийн түрүүнд цэцэрлэг, сургуулийн асуудал орж ирдэг. Манай дүүргийн тулгамдсан асуудал нь яалт ч үгүй цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний асуудал болоод байна. Дүүргийн төсвөөс хэтийдсэн том хөрөнгө оруулалт шаарддаг ажил л даа. Хоёрдугаарт, гэрэлтүүлгийн асуудал, дараа нь камержуулалт, шинээр зам барих, засварлах асуудлууд орж ирдэг. Орон нутгийн хөгжлийн сан 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс бий болсон. Тухайн жилдээ дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалт орж ирээд, бид дүүргийн хэмжээнд Канад технологийн дөрвөн цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулж байсан. Цэцэрлэг барих бол улсын төсвийн асуудал, дүүрэг хөрөнгө оруулах эрхгүй гэж их шүүмжлүүлж байсан ч бид зүтгэсний эцэст цэцэрлэгүүдээ ашиглалтад оруулж, хүүхэд багачуудаа хүлээн авч байлаа. Дараа нь гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг түлхүү хийхэд анхаарсан. Тухайлбал,  дүүргийн есөн хорооны 40 байршилд  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт камерыг суурилуулсан. Мөн 2012 онд дүүргийн хэмжээнд 3000 орчим гэрэлтүүлэгтэй байсан бол өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй гэрэлтүүлэгтэй болсон байна.

-Та түрүүн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв гэж дурдсан. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв гэхээр содон сонсогдож байна. Тус төвийн гол үйл ажиллагаа нь юу юм бэ?

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв нь Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар 2013 онд байгуулагдсан. Дүүргийн хөгжилд шаардлагатай санхүүгийн хуримтлалыг үүсгэх, хөрөнгө оруулалтыг татах замаар бүтээн байгуулалт болон эдийн засгийн бодит үр ашиг бүхий ажлыг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Харин энэ жилээс эхлэн шинэ үйл ажиллагааны чиглэл, зорилго, бүтэц, зохион байгуулалттайгаар дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна. Тус төвийн тусламжтайгаар 2016-2020 оны хооронд дүүргийн хэмжээнд нийт 750 мянган м.кв талбайн шороон замыг хусч тэгшилсэн бөгөөд бүтээн байгуулалтуудаа арчилж, хамгаалах зорилгоор тус төвийн төсөвт тодорхой хэмжээний урсгал зардлуудыг тусгаж өгдөг. Бид шинээр барихаас илүүтэй хуучин зүйлээ арчилж тордох нь хамаагүй бага зардалтай гэсэн зарчмыг баримталж ажиллаж байгаа.

-Танай Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төвийг өөр дүүргүүдэд байхгүй жишиг гэж ойлголоо. Тэгвэл дүүргийн хөгжлийн төвийн үйл ажиллагааны талаар?

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв болон Дүүргийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг иргэд талархаж хүлээж авч байгаа учраас тухайн үеийнхээ хамгийн зөв шийдвэр болсон гэж үздэг. Дүүргийн хөгжлийн төвийг мөн л 2013 онд Засаг даргын санаачилгаар газар болон сууц өмчлөгч иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлж нэгдсэн зохион байгуулалтад оруулан Газар өмчлөгчдийн холбоо, Сууц өмчлөгчдийн холбоо, иргэдийн бүлгүүдийг байгуулах хамт олны бүтээлч санаачилга, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор байгуулж байсан. Тус байгууллагын үйл ажиллагаа нь иргэдийнхээ эрүүл, ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн ажлын байрыг бий болгох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах чиглэл рүү түлхүү анхаардаг юм.

-Иргэдийн бүлгээр дамжуулж бүтээн байгуулалт хийх нь зөв зохион байгуулалт болжээ. Дүүргийн хөгжлийн төвийн жилийн төсөв ямар байдаг вэ?

-Дүүргийн хөгжлийн төвийн төсөв дээр 400 гаруй сая төгрөгийг энэ онд төсөвлөсөн. Гэтэл дэлхийн нийтэд тархаад буй коронавирус буюу “Ковид-19” цар тах­лын улмаас дэлхий дахинд төдийгүй дотоодын эдийн засгийн нөхцөл байдал хүн­дэрч татварын орлого буурснаас болж төсөвлөсний дагуу санхүүжилт хийгдэхгүй байна.

-Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар ISO:9001:2015 үйлчилгээний стандартыг анхлан нэвтрүүлж байсан шүү дээ. Олон улсын стандарт, үйлчилгээний соёл төлөвшчихсөн үү?

-Манай дүүргийн хувьд нийслэлийн төр захиргааны байгууллагуудаасаа анхлан ISO:9001:2015 үйлчилгээний стандартыг нэвтрүүллээ. Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, түргэн шуурхай үйлчилгээг бий болгох зорилгоор стандарт тогтоон үйлчилж байна.

-Баянзүрх дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн томоохон бүтээн байгуулалтаас онцлохгүй юу?

-Манай дүүрэг “Хүүхдэд ээлтэй жил”-ийн хүрээнд 2016 оноос хойш улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын буцалтгүй тусламжаар нийт 15 сургуулийн шинэ барилга болон өргөтгөл, 18 цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа. Түүнчлэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургууль, цэцэрлэгүүдийг барьсан. Хүүхэд, багачуудын сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн гадна талбайд 120 ширхэг камер суурилуулсан бол 2016-2020 онд дүүргийн 28 хорооны хэмжээнд 104 байршилд хүүхдийн тоглоомын талбай, 113 байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажлыг шинээр хийжээ. Мөн дүүргийнхээ 28 хороонд нийт 3803 ширхэг гэрэлтүүлэг суурилуулсан байна.

-Ер нь Баянзүрх дүүргийн онцлог юу юм бэ?

-Манай дүүргийг хүмүүс “Цэргийн дүүрэг, "Эмнэлгийн дүүрэг” гэх мэтээр нэрлэх нь бий. Цэргийн сургууль, цэргийн анги, томоохон эмнэлгүүдтэй учраас тэр. Цаашлаад том том оффисууд, хорооллууд, томоохон зах худалдааны төвүүдтэй дүүрэг. Дүүргийн нутаг дэвсгэрт нийт 39 зах худалдааны төв байдаг. Мөн Туул голын сав дагуу, Улиастай, Гачуурт, Богд уул гээд л Баянзүрхийн газар нутагт аялал жуулчлалын бүс олон бий.

-Аялал жуулчлалын бүс гэснээс 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс газрын төлбөр хураамжийн 40 хувийг дүүрэгт нь өгдөг болсон. Энэ ажил хэр хэрэгжиж байна вэ?

-Өмнө нь газрын төлбөр хураамжийг бүхэлд нь нийслэл авдаг байсан. Дүүрэг бүх газрын төлбөр хураамжаа авч чадвал 10 орчим тэрбум төгрөгийн хураамж төвлөрөх асуудал яригдаж байна. Ялангуяа томоохон газартай мөн үнэтэй байршилд газартай албан байгууллагууд хураамжаа шударгаар, цаг тухайд нь төлдөг баймаар. Ингэснээр иргэдэд чиглэсэн бүтээн байгуулалт хийхэд таатай нөхцөл бүрдэнэ. Гэтэл хууль гараад жил болох гэж байхад хэрэгжихгүй л байна. Газрын албанаас бүрэн мэдээлэл өгдөггүй зэргээс асуудал үүсдэг. Бид өөрсдөө хөрөнгө оруулалтаа гаргаж байж 20 дугаар хорооныхоо ерөнхий төлөвлөгөөг хийгээд явж байгаа. Тус хорооны газрыг дахин төлөвлөснөөр адаглаад газрын наймаачдыг зогсоох боломжтой гэж үзэж байгаа.

-Төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиг­тай захиран зарцуулна гэж юуг хэлж байна. 2020 оны хөрөнгө оруулалт төлөв­лөгөөний дагуу явж чадаж байна уу?

-Хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлээд гол ажлуудаасаа хийгээд явж байгаа. Хөрөнгө оруулалт гэдэг бол цэвэр эрэмбэ байх ёстой. Манай дүүргийн татварын хэлтэс улс, нийслэл болон дүүргийн төсвийн татварыг бүрдүүлдэг. Үүний хажуугаар дүүрэг өөрийнхөө төсвөөс зургаан тэрбум төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг. Уг нь тэр төвлөрүүлсэн татвараа дүүргүүд өөрсдөө зарцуулбал өрсөлдөөн үүснэ. Татварын бүрдүүлэлтээс дүүрэг нийслэлд төвлөрүүлдэггүй байсан бол найман тэрбум  төгрөгийг дүүрэг өөрөө захиран зарцуулах юм. Энэ жилийн тухайд хөрөнгө оруулалт саатсантай холбоотойгоор төлөвлөгөөний дагуу ажлууд явж чадахгүй байна. Тухайлбал, одоо хүртэл Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт гүйцэд орж ирээгүй. 1.8 тэрбумын хөрөнгө оруулалтаас 700 сая төгрөг л орж ирсэн учраас хийхээр төлөвлөсөн ажлууд ихэнх нь хойшлогдсон байдалтай байна.

-Өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэг­жүүл­сэн ажлууд олон байгаагаас гадна цаашдаа танай дүүрэгт нэн тэргүүнд засаж сайжруулах асуудал юу байна вэ?

-Дөрвөн асуудлыг эрэмбэлж болж байна. Нэгдүгээрт, хогны асуудлыг шийдэхийн тулд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн  машин авах шаардлагатай байна. Хог тээврийн тусгай хэрэгцээт нэг машин л гэхэд 100 сая гаруй төгрөгийн үнэтэй байдаг. Дараагийн асуудал нь манай дүүрэгт эмнэлгийн хүрэлцээ тун бага. Тэр дундаа хүүхдийн эмнэлэг байхгүй. Эмнэлэг барих газрыг нь олоод зураг төслийг нь хийлгэсэн ч хүүхдийн эмнэлэг барих төсөв шийдэгдэхгүй л байна. Төв талбайн урд 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьж байхаар Баянзүрх дүүрэгт хүүхдийн эмнэлэг барьсан бол гэж бодох юм. Эмнэлэг барихад улс, нийслэлийн хэмжээний төсөв хэрэгтэй байдаг. Дараа нь зам, үер усны далангийн асуудал, цэцэрлэг, сургуулийн асуудал маш их тулгамдаж байна. Хөрөнгө оруулалтаа олчихсон ч сул газар олдохгүй, газар олдсон ч айлуудыг нь чөлөөлөх асуудал тулгамддаг. Энэ мэт асуудал дуусахгүй.

-Баянзүрх дүүрэг хоёр хуваагдаж хөгжих тухай асуудал нэг хэсэг яригдаж байсан. Дүүргийг илүү хөгжүүлэх тухайд таны бодлыг сонсъё?

-Дүүргийг хоёр хуваалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Эсрэгээрээ хот болгох юм бол хөгжинө. Өрсөлдөнө. Одоо Улаанбаатар хот хэнтэй өрсөлдөх юм бэ. Улаанбаатарын дүүргүүд хоорондоо ялгаатай. Тиймээс бүсчилж хот болговол хамгийн тохиромжтой шийдэл гэж надад санагддаг. Энэ бол дэлхийд байдаг л жишиг. Хот болгочихвол дүүргүүд асуудлаа өөрсдөө бүрэн шийдвэрлэдэг болно. Иргэдийн амьдрахад таатай нөхцөл жинхэнэ утгаараа бүрдэнэ. Хөрөнгө оруулалт хийхээр эрх хэмжээ хүрэхгүй, хуулийн хүрээ зөрчигддөг асуудал ч арилна. Татварын асуудал ч шийдэгдэнэ дээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
InessaMaKl

coursework info buy coursework online coursework samples

Зочин
PennyMaKl

mba essay services essay helper best essay review services

Зочин
ChelsaeMaKl

custom essay writing services reviews order custom essay online college admission essay editing services

Зочин
NaniceMaKl

buy a essay help me write an essay help writing a argumentative essay

Зочин
CharitaMaKl

i need someone to write my essay best custom essays online essay editing services

Зочин
AshlenMaKl

mba essay writing services essay help writing essay services reviews

Зочин
MerolaMaKl

custom essay writing write my essay paper college application essay editing services

Зочин
MartyMaKl

help writing a essay scholarship essay writing service help with essay

Зочин
MarrisMaKl

buy essay paper buy essays online cheap which is the best essay writing service

Зочин
EasterMaKl

custom essays for sale cheap custom essay buy essay online for cheap

Зочин
VivieneMaKl

top custom essays college essay services college application essay editing services

Зочин
GinnieMaKl

custom essay meister review best cheap essay writing service best writing essay

Зочин
GinnieMaKl

essay marking service cheap custom essay papers write my history essay for me

Зочин
CthrineMaKl

where can i buy an essay order custom essays online college application essay help online

Зочин
LeilahMaKl

college essay writing service reviews college essay help online essay on community service

Зочин
TwylaMaKl

what is the best online essay writing service write my essay online i need help writing a compare and contrast essay

Зочин
DronaMaKl

buy a essay lord of the flies essay help help me write a essay

Зочин
CharoMaKl

essay writers wanted college essay writing service reviews custom essay org

Зочин
RhiamonMaKl

essays on the movie the help write essay service good essay writers

Зочин
AntonieMaKl

help writing scholarship essays essay writer reviews cheapest essays writing services

Зочин
TammieMaKl

help me write a essay your essay writer essay writing homework help

Зочин
PennyMaKl

write my essay custom writing academic essay help cheap custom essay writing

Зочин
ChelsaeMaKl

custom essays college application essay editing services the help essay on racism

Зочин
NaniceMaKl

professional grad school essay writers buy essay online for cheap write my admission essay

Зочин
CharitaMaKl

help with writing essays at university best essay writers online service essays

Зочин
AshlenMaKl

best rated essay writing service college essay writing company custom essay services

Зочин
MerolaMaKl

order cheap essay essay custom buy my essay

Зочин
MartyMaKl

best custom essay writing services help starting an essay essay writing services for cheap

Зочин
DorolisaMaKl

what can i write my essay on essays about service Who wants to write my essay

Зочин
MarrisMaKl

write my essay affordable essay about community service common app essay help

Зочин
GennieMaKl

chat avenue gay chat gay video chat private show gay chat roulette chat

Зочин
DeeynMaKl

gay skype chat room gay chat phone gay rulette chat

Зочин
fleerbive

https://newfasttadalafil.com/ - buying cialis online safely Consult your doctor before breastfeeding. Rxtwyl cialis price Cqakqd Xenical Generique cialis a marseille https://newfasttadalafil.com/ - buy cialis online overnight shipping