Эмийн хүртээмж, чанартай холбоотой гомдол газар авч, эмийн монопол бий болсон гэдгийг УИХ-ын гигшүүн, Эмийн хянан шалгах Түр хорооны дарга Ж.Чинбүрэн дэлгэж, энэ асуудлаар нийтийн сонсгол хийхээр бэлтгэл ажлыг хангасан. Энэ дагуу сонсгол өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 15-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжилнэ.
Дөрөвдүгээр сарын 15-нд: Эмийн хүртээмжийн асуудлаар хэлэлцэнэ. /Монгол Улс дахь эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал/,
Дөрөвдүгээр сарын 16-нд: Эмийн үнийн өсөлт ба шалтгаан нөхцөлийн талаар хэлэлцэнэ. /Эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, эмийн үнийн ил тод байдал, өнөөгийн нөхцөл байдал, хугацаа дууссан эмийг устгахад илэрсэн зөрчил/,
Дөрөвдзгээр сарын 17-нд: Эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар сонсоно. /Эмийн чанарын хяналтын тогтолцоо, Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадал, Зонхилон тохиолдох өвчин хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүн, Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөгийн нөхцөл байдал, Эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудал, Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхол, эмийн салбар дахь монополь байдал/
Сонсголд Эрүүл мэндийн үе үеий сайд, ЭМЯ-ны албан тушаалтнууд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг нийт 150 гаруй иргэн, албан тушаалтныг гэрчээр дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн билээ.