Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр 09.00 цагаас Нийслэлийн Монгол Ардын намын хороо хуралдана. Одоогоор хэлэлцэх асуудлууд тодорхой болоогүй ч Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар ажлаа өгөх эсвэл эсрэгээрээ нийслэлийн намын бүрэлдэхүүнээ шинэчилж, хүчээ зузаатгаж магадгүй байна.
Ташрамд, 2024 оны тавдугаар сарын 18-нд Нийслэлийн МАН-ын хорооны II хуралдаанаар Х.Нямбаатарыг нийслэлийн намын даргаар сонгосон юм.
Сэтгэгдэл үлдээх