Д.Цогтбаатар: С.Бямбацогт гэх шинээр нэг дарангуйлагч төржээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хуудастаа УИХ-ын дарга С.Бямбацогттой холбоотой зүй бус авирыг илчлэв.  Тэрбээр "Саяхан даа, МАН-ын даргаа огцруулаад шахуу С.Бямбацогт УИХ-ын дарга болсон. Өнөөдөр уулзахаар дуудуулж байна гэхээр нь хоёр цаг гаруй хүлээгээд баахан ажил хэрэгч санал бэлтгээд цааснуудаа базаагаад уулзах гээд очтол "Нэгжүүл, утсаа хураалга" гэнэ. Надад тэр даргаас гуйгаад хүсээд байх зүйлгүй учраас чадахгүйгээ хэлээд том даргын үүднээс буцав. Бас хэн нэгний яриа бичлэг хийж үзээгүй тэр дундаа нууцаар хийх тухай бодож ч байгаагүй. Нууж хаах ч хулгай байхгүй. Утас хураах хууль ч байхгүй. Утсаа хураалгаж мөлхөж орж ирвэл ир гэх нь холгүй залгаж байна. Нээлттэй, ил тод байдал гэдэг  дарга нарт нь суугаагүй "программ" юм байна.

Саяхан Ерөнхий сайд байсан хүн даргын өрөөнд далийж, мөлхөж ордог гэдэг нь санаанд оров. Үнэн юм байна гэж итгэх шахав. Би чадахгүй. Өмнө Г.Занданшатар дарга, сүүлд Д.Амарбаясгалан, Н.Учрал дарга ч ингэж сүржигнээгүй дээ. Хулгай юм уу худуутай улс л нуух хаах юмтай байдаг байх. Юун тэр намын даргынх нь "чөлөөлөх". Шинээр нэг дарангуйлагч төржээ" хэмээв. 

Сэтгэгдэл үлдээх