Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Хотын дарга Х.Нямбаатар илтгэл тавьж байна

Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.

Хуралдаанаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Хотын дарга Х.Нямбаатарын ажлын тайланг сонсч байна. Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр 9:00 цагаас эхэллээ. Өнөөдрийн хурлаар Нийслэлийн Засаг даргын 1.6 жилийн хугацааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлтийн явцын тайлан болон МАН-ын үндсэн дүрэм, журмын хүрээнд татвараа төлөөгүй нийслэлийн намын хорооны тэргүүлэгч болон гишүүдийг чөлөөлөх, мөн зохион байгуулалтын асуудал буюу Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвших, өөрчлөх эсэх асуудлыг нээлттэй хэлэлцэнэ. Хуралд Хотын дарга илтгэл тавьж байна.

Сэтгэгдэл үлдээх