СЕХ хуулийг буруу тайлбарлаж сонгуулийг будлиантуулж байна

Сонгуулийн тухай хуулийн 9.3-т “Хоёр дахь шатны сонгууль гэж анхан шатны сонгуульд оролцож саналаа гаргасан сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж Улсын Их Хурал түүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргахыг хэлнэ” хэмээн заасан байдаг. Тус хуульд зааснаар ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд ард түмэн бус УИХ оролцон хоёр нэр дэвшигчээс олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгох үүрэгтэй ажээ. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хорооноос хоёр дахь шатны сонгуулийг зарлахдаа Сонгуулийн тухай хуулийн 105.1 дүгээр заалтыг үндэслэсэн. Тэгвэл тухайн заалтанд  “...олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад ОРУУЛНА” гэжээ. Үүнээс харахад нэр дэвшигчдийг хоёр дахь болох УИХ руу ОРУУЛАХ утга санааг тод илэрхийлсэн байгаа юм. Харин хоёр дахь шат, шалгуур нь ард түмэн БИШ!!! Нэр дэвшигчдийг оруулж байгаа шат сонгууль нь УИХ юм. УИХ-аар хоёр шатны сонгуулийг эцэслэн шийдвэрлэх хуулийн заалтыг барьж ард түмний дунд ДАХИН сонгууль нэрээр санал хураалт явуулах гэж байгаа нь ноцтой зөрчил буюу гэмт хэрэг болж байна. Учир нь дахин сонгууль гэдэг нь СТХ-ийн 148-р заагдснаар анхан шатны сонгуульд оролцсон сонгогчдийн саналын хуудсыг СЕХ хүчингүйд тооцсон бол дахин сонгууль гэсэн ойлголт бий болох юм байна. Гэтэл СЕХ сонгогчдийн саналыг хүчингүйд тооцоогүй тул уг хүчинтэй саналын хуудсыг үндэслэн УИХ-д оруулж хууль тогтоогчид энэ маргаан дагуулсан “...олонхийн санал авсан нэр дэвшигч...” гэдэг нь хэн болохыг хуульзүйн хүрээнд томъёолон сонгууль явуулах учиртай. Өөрөөр хэлбэл СТХ-ийн 9.1.1 дэхь хэсэгт “...ерөнхийлөгчийн сонгуулийг ...анхан шатны сонгууль, хоёр дахь шатны сонгууль гэж хуваана.. Хоёр дахь шатны сонгуульд оролцогч нь ард түмэн биш УИХ байна..” гэдгийг тодорхой  заасан байхад СЕХ ард түмний дунд “Дахин санал хураалт” гэдэг нэрээр дахин сонгууль явуулах бэлтгэл ажлыг төлөвлөж учраа олохгүй, будилж байна. Хэрвээ дахин санал хураалт гэх хуулиар зохицуулаагүй үйл ажиллагааг СЕХ явуулбал анхан болон хоёр шатны сонгуулиар цугларсан хүчинтэй саналын хуудасыг хүчингүй болгох ёстой. Гэтэл СЕХ-оо өчигдөр мэдээлэл хийхдээ танилцуулсан 43 дугаар тогтоолдоо иргэдийн саналыг хүчингүйд тооцох тухай дурьдсангүй. Тэгвэл 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд давхардсан тоогоор 3 сая гаруй хүн оролцсон саналын хуудас цугларахаар болж байна. Ингэснээр  сонгууль будлиантана. Ингэж сонгуулийг будлиантуулвал СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нар нь ЭХ-ийн 82 дугаар зүйлТөрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн хуулийн заалтыг зөрчих ажээ. Тус заалтыг зөрчсөн тохиолдолд 5-10 жил хүртлэх хугацаагаар хорих ял шийтгүүлэх юм байна. Т.Цолмонсайхан

Сэтгэгдэл үлдээх