Хүүхдийнхээ хөдөлмөрийг мөлжсөөр байх уу?

Ажилгүйдэл, ядуурал дарангуйлсан нийгмийн золиос бол хүүхэд байдаг. Архичин, гуйлгачин, өвчинд баригдсан байлаа ч эцсийн мөчийг нь хүртэл эцэг эхтэйгээ хамт байдаг үр хүүхдийнхээ хөдөлмөрийг мөлжиж суугаа эцэг, эх Монгол Улсад олон болжээ. Хүүхэд насны хайр, халамжийг мэдрэлгүй яваа олон хүүхдийг бид зах худалдааны төв, цэцэрлэгт хүрээлэн, автобусны буудал, захын жижиг цайны газрууд, лангуу, дэлгүүр, жижиглэнгийн бараа зардаг хэсгүүдээс харж болно. Аль хэдийн байх ёстой мэтээр хүлээн авч хэвшсэн Монгол сэтгэхүй хүүхдүүдийнхээ хөдөлмөрийг мөлжихийг зөвшөөрсөөр... Одоогоос 3 жилийн өмнө Хүүхдийн төлөө үндэсний газраас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх шаардлагатай  700 гаруй хүүхэд бүртгэлтэй тухай хэлж билээ. Энэ тоонд хамаарч буй хүүхдүүд эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хөдөлмөр эрхлэх чадваргүй архичин, өнчин, хаягдмал зэрэг олон шалтгаантай учир ажил хийж ар гэрээ тэжээхгүй бол тэр өрхийн амьдрал тэр чигтээ зогсоход хүрэхийг ухамсарласан байдаг аж.  Нэгэнт хүнд хөнгөн аль ч төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн сэтгэлзүй ямарваа нэгэн сөрөг өөрчлөлтөд ордог байна. ЗУН ЦАГ ИРЖЭЭ. ХҮҮХДИЙНХЭЭ ХӨДӨЛМӨРИЙГ МӨЛЖСӨӨР Л БАЙХ УУ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ !!! Хичээл сургууль амармагц зуны улиралд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгддэг. Гэхдээ жилийн дөрвөн улиралд гудманд бохь, үлгэрийн ном, машины үнэртүүлэгч, самар зэргийг зардаг нэг хэсэг хүүхдүүд бий. Эдгээр хүүхдүүдийн ихэнхи нь суралцахын хажуугаар ажил хийдэг. Эцэг эх, амьдралын нөхцөл бололцооноосоо хамарч хөдөлмөр эрхлэх, ямар нэгэн байдлаар мөнгө олох арга замыг эрэлхийлдэг юм. Нийт ажил эрхэлж байгаа хүүхдүүдийн 90 орчим хувь нь өрхийн бизнест тусалж цалин хөлсгүйгээр ажилладаг бол, 10 орчим хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Мөн цөөн бус тооны хүүхэд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байранд, уртасгасан цагаар, эсвэл хүнд, хортой нөхцөлд ажилладаг байна. МОНГОЛ УЛС ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ 2012 оноос эхлэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний  хөтөлбөр  хэрэгжиж эхэлсэн.  Гэвч статистикийн байгууллагын судалгаагаар хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо дунжаар жил бүр 100 мянга орчим байдаг. 2012 оны хүүхдийн хөдөлмөрийн үндэсний түүвэр судалгаагаар нийт ажил эрхэлж байгаа хүүхдийн  60,2 хувь нь эрэгтэй, 40 орчим хувь нь эмэгтэй байж. Хүүхдийн төлөө олон төрийн бус байгууллагууд байдаг ч үнэн хэрэгтээ хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч, эцэг эхэд нь ухамсарлуулах арга хэмжээг тууштай хэрэгжүүлдэггүй.  Яагаад чухам цөөн гэж байна гэхээр иргэдээс асуухад “мэдэхгүй” гэж хариулт өгч байгаа нь ажлын үр дүн юм. ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ МӨЛЖИХӨӨ ЗОГСООЁ !!! Б.Туул    

Сэтгэгдэл үлдээх