Гана хуучин хувцасны хог хаягдалд дарагдахад ойртжээ

  Гана улсын нийслэл Аккра хотын далайн эрэг дээр хаягдсан хувцасны асар их овоолго үүсжээ. Гана бол дэлхийн хуучин хувцасны гурав дахь том импортлогч бөгөөд хуучин хувцасны зах зээл нь маш хүчтэй тул шинэ хувцасны худалдаачид өрсөлдөхөд бэрхшээлтэй байдаг. Хуучин хувцас нь голчлон Их Британи, АНУ-аас орж ирдэг бөгөөд лангуун дээр гарахаас өмнө дотоодын дилерүүдэд бөөнөөр нь зарагддаг. Зөвхөн тус улсын нийслэлд жил бүр 100 сая гаруй хуучин хувцас хог болон хаягдаж байна. Ганын Кантаманто зах нь Аккрагийн төвд байрладаг хоёр дахь том худалдааны танхим юм. Сар бүр лангуугаар дамжин өнгөрдөг 25 сая орчим хувцсыг 30 мянга орчим хүн ангилж, угааж, засаж, борлуулдаг.

Хуучин хувцсыг тус улсад Обруни Ваву гэж нэрлэдэг бөгөөд энэ нь баруун Африкт олон сая хүмүүсийн ярьдаг тви хэлээх бөгөөд үхсэн цагаан хүний хувцас гэсэн утгатай аж. Худалдаачдын хүлээн авсан хувцасны 40 орчим хувь нь хоёр дахь худалдан авагчаа хэзээ ч олдоггүй бөгөөд хогийн цэг эсвэл далайд хаягдаж, хаягдсаны дараа Аккрагийн ус зайлуулах хоолойгоор урсдаг байна. Тогтвортой загварын сурталчилгааны байгууллага болох “Or Foundation”-ийг үүсгэн байгуулагч Лиз Рикеттсаар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй баг долоо хоног бүр Аккрагийн эргээр алхаж, хэчнээн боодол хувцас хаягдсаныг тогтоодог байна. Тэд багцыг салгаж, шошготой эсэхийг шалгадаг байна. Энэ их хаягдал хувцсыг дахин боловсруулах үйлдвэр байдаггүй учраас хуучин хувцасны хаягдал тус улсын тулгамдаж буй асуудал болоод байна. Рикеттс Аккрагийн наран шарлагын газруудыг хог хаягдлаас ангижруулах найдвар арга бол экспортлогч орнууд хэт их бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзах явдал гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Zmumzc

buy lipitor 10mg pill <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg brand</a> buy lipitor 10mg for sale