Илон Маск хүний тархинд чип суулгахаар төлөвлөж буй талаараа мэдээлжээ

Америкийн тэрбумтан, “SpaceX”, “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск “Neuralink” компани нь компьютер, гар утсыг бодлоороо удирдан ашиглах боломжтой чипийг зургаан сарын дараа хүний тархинд суулгахаар төлөвлөж байгааг мэдэгджээ.  "Зургаан сарын дараа бид анхны чипийг хүнд суулгах боломжтой болно гэж бодож байна" хэмээн Илон Маск лхагва гарагт хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Тэрбээр компани нь маш болгоомжтой ажиллана гэж амлаад амьтдад дээр хийсэн өмнөх туршилтын үеэр чип суулгахдаа шаардлагатай урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч байсан гэдгийг хэлжээ. Маскийн хэлснээр, чипээ хүн дээр турших зөвшөөрөл авахад шаардагдах ихэнх бичиг баримтыг  холбогдох байгууллагуудад хэдийнээ өгөөд байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Mrzirz

order lipitor 40mg pill <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg usa</a> atorvastatin 20mg brand