Сэтгэл сэргэж, тайвшрал мэдрүүлэх үнэрүүд.
Нарс модны ойд очсон мэт наалдамхай давирхайн үнэр, цэвэр агаар мэдрэгдэж, бага зэрэг зөгийн бал, үхрийн нүд болон намгийн хөвдний ноотууд анхилна.
Viper Green, Ex Nihilo
Маш нарийн ч анхаарал татам өвөрмөц үнэртэй энэ сүрчиг нь шинэхэн ургасан өвсний үнэрийг санагдуулна. Мөн сараана цэцгийн нотууд орсон нь сүрчгийг илүү зөөлөн, тааламжтай болгож өгсөн байгаа.
Lilt, Rouge Bunny Rouge
Инжрийн навч, нил цэцэг, ветивер ургамал, наргил модны самар болон тоорын ноотуд агуулах энэхүү сүрчиг нь яг л долоодугаар сард тал нутгаар аялж буй мэт мэдрэмж төрүүлнэ.
Rosamonda, J.U.S.
Урт, хурц өргөстэй, том том навчтай ягаан сарнайн баглааг санагдуулам үнэр.
Amazingreen, Comme des Garcons
Бороонд норсон өвс, нойтон ой модыг санагдуулам энэхүү сүрчгийн найрлагад далайн ургамал, ороонго өвс болон ногоон чинжүү орсон байгаа.
L’Eté en Douce, L’Artisan Parfumeur
Зун цагийг хөдөө өнгөрүүлж байх зуураа хадсан өвсөн дээр хэвтэж буй мэт сэтгэл тайвшрам мэдрэмж төрүүлнэ.
Un Jardin sur le Nil, Hermès
Египетийн Нил мөрний дэргэд орших Асуане хот дахь ургамал судлалын цэцэрлэгийг санагдуулна. Өөрөөр хэлбэл чийглэг агаар, ховор ургамлуудын үнэр сэнгэнэх болно.
Eau de Compagne, Sisley
Зуслангийн байшин дээрээ очсон мэт улаан лоолийн мод, базилик, гишүүнэ ургамлын үнэрийг мэдэрнэ.
Aura, Mugler
Ширэнгэн ойн ид шидтэнүүдэд ховстуулж буй мэт сэтгэгдэл төрүүлэх сүрчиг.
Сэтгэгдэл үлдээх