Хая, үлдээ, соль: Хөргөгч ба хоолны шүүгээний детокс

Карантины үеэр хувцасны шүүгээгээ цэгцэлж дуусаад хөргөгч, хоолны шүүгээнд байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд анхаарлаа хандуулаарай.

Яг одоо зөвхөн бие организмд детокс хийгээд зогсохгүй гал тогоондоо тэр дундаа хөргөгч, хоолны шүүгээгээ цэвэрлэхэд хамгийн тохиромжтой цаг үе тохиож байна. Тиймээс хэрэггүй хоол хүнсээ хаяж, илүү эрүүл бүтээгдэхүүнээр солих цаг ирлээ.

Ямар бүтээгдэхүүн хасах вэ?

Доор жагсаасан бүтээгдэхүүнүүд архаг ядаргаа, арьсны асуудал, ходоодны эмгэг, илүүдэл жингийн шалтгаан болдог. Үүнээс гадна зүрх судасны өвчлөл, таагүй мэдрэмжийн бас нэгэн үндэс болдог байна.

  • Цагаан элсэн чихэр болон элсэн чихэртэй бүтээгдэхүүнүүд, давс.
  • Дээд гурил болон гурилан бүтээгдэхүүнүүд.
  • Хүүхдийн будаа, цагаан будаа (бөөрөнхий ширхэгтэй).
  • 15 минутаас бага хугацаанд болдог каша.
  • Сахар, консервант агуулсан бэлэн сүмснүүд (кетчуп, майонез, карри).
  • Савласан шүүс.
  • Хуурсан самар, үр.
  • Орц найрлагын хамгийн эхэнд хуурай сүү, элсэн чихэр агуулсан шоколад.
  • 2,5% бага өөх тос агуулсан сүү ба сүүн бүтээгдэхүүн.
  • Маргарин, амьтны эсвэл ургамлын гаралтай өөх тос агуулсан "зөөлөн" түрхлэгүүд.
  • Олон төрлийн хатаасан жимс, овьёос агуулсан амттанууд.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Remodelista (@remodelista) on

 

Дээрх бүтээгдэхүүнүүдийг юугаар орлох вэ?

Хөргөгч, шүүгээнээсээ гаргаж хаясан бүтээгдэхүүнүүдийг илүү эрүүл хувилбараар орлоцгооё.

  • Наргил модны самрын чихэр, зөгийн бал, агч модны сироп, овьёосны сироп, топинамбурын сироп. Элсэн чихэртэй харьцуулахад эдгээр бүтээгдэхүүнүүд нь ургамлын гаралтай бөгөөд амин дэм, микро элементээр баялаг.
  • Хатуу сортын 1 эсвэл 2-р зэргийн улаан буудайн, бүхэл үрийн, хөх тарианы, полба (улаан буудайн нэг төрөл), овьёосны, цагаан будааны ба гурвалжин будааны гурил.
  • Булгур ба кускус.
  • Цагаан (урт ширхэгтэй), бор ба улаан будаа. Хамгийн гол нь будааг хальснаас нь цэвэрлээгүй байх хэрэгтэй. Учир нь хальсанд B ба PP группийн амин дэмүүд болон олон төрлийн минералууд агуулагдаж байдаг.
  • Консервант агуулаагүй, боловсруулаагүй улаан лоолийн, песто зэрэг гэртээ бэлтгэсэн сүмснүүд.
  • Далайн давс
  • Смүүти, морс, гэртээ бэлтгэсэн ногооны шүүс.
  • Хатаасан самар, үр
  • Орц найрлагадаа хамгийн түрүүнд какао шош агуулсан шоколад. Наргил модны самрын чихэр эсвэл органик чихрийн нишингэ агуулсан хар шоколад байвал бүр сайн.
  • 2,5% дээш тослогтой сүүн бүтээгдэхүүн.
  • 82,5% дээш тослогтой цөцгийн тос.
  • Нэг төрлийн хатаасан жимс, самар агуулсан амттанууд.

Ямар бүтээгдэхүүнүүдийг хөргөгчдөө үлдээх хэрэгтэй вэ?

Эцэст нь өдөр бүр хоолны цэсэд заавал орсон байх ёстой бүтээгдэхүүнүүдийг харцгаая. Юуны өмнө "хоол тэжээлийн мэргэжилтнүүд зөвхөн үнэтэй ба ховор бүтээгдэхүүн санал болгодог" хэмээн эмээж байгаа хүмүүст санаа зовох хэрэггүй гэж хэлье. Учир нь тэнцвэртэй, эрүүл хооллоход ердөө л хэдхэн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн байхад хангалттай. Мөн та бүтээгдэхүүний ангилал бүрт 2-3 нэр төрлийн бүтээгдэхүүн нэмж, цэсээ баяжуулж болно.

Заавал байх ёстой үндсэн бүтээгдэхүүнүүд:

  • Комплекс нүүрс ус (үр, гоймон, тариа, бүхэл үрийн талх);
  • Жимс, ногоо;
  • Цардуултай ногоо (эрдэнэ шиш, хулуу, хуурай шош, төмс болон бусад үндэст ногоо);
  • Амьтны болон ургамлын гаралтай уураг;
  • Ургамлын тос;
  • Самар, үр;
  • Чихэрлэг амттай хүнс;
  • Давс ба ус.

Тэнцвэртэй хүнсний бүтээгдэхүүний минимал жагсаалт:

  • Бор будаа;
  • Алим;
  • Хулуу;
  • Руккола;
  • Өндөг;
  • Киноа;
  • Оливын тос;
  • Ойн самар;
  • Зөгийн бал;
  • Ягаан давс.

Мэдээж хэрэг зөвхөн жагсаалт гаргах нь хангалтгүй бөгөөд хүнсний бүтээгдэхүүнүүдийг зөв хослуулж, хоолны цагийг зөв хуваарилж, хангалттай хэмжээний ус ууж, нойроо зохицуулах хэрэгтэй. Гэхдээ хөргөгчөө цэвэрлэх нь эрүүл хооллолтын эхний алхам байх болно.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Sfhgar

atorvastatin 80mg sale <a href="https://lipiws.top/">order lipitor sale</a> atorvastatin 80mg pill