Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 310 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд гурав нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 196 нь Улаанбаатар хотод, 111 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 21-80 насны архаг, хууч өвчтэй гурав хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусийн улмаас нийт 1950 хүн нас барлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,046 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,635 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх