Э.Энхбат агсны гэр бүлд хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр болов

Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хурал эхэллээ. Шүүх хурлаар өмгөөлөгч Л.Данзанноров:

 Шүүгдэгчийн зүгээс өмнө нь мөрдөн шалгах үйл явцад гарсан баримтуудыг гаргаж байсан. Тухайн хохирогчийн зүгээс гаргаж ирсэн баримтуудаас үлдсэн хохирлыг мөнгөн дүнгээр төлсөн талаарх баримт байна. Нийтдээ 360 гаруй сая  төгрөгийг өмнө нь төлсөн хохирол дээр нэмж төлсөн баримт байна. Хоёрт, хохирогч талын сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх зарим баримтуудыг гаргаж өгч байна. Цаашдын амьжиргаа, үр хүүхэд гэр бүлд нь дэмжлэг болох болов уу гэсний үндсэн дээр өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаас харилцан ярьж зөвшилцсөн баримтуудыг гаргаж байна. Тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь тодорхой барьцаанд байснаас чөлөөлж , хохирогчийн талд өмнө нь төлсөн нөхөн төлбөр дээр нэмж төлөх боломжтой гэдгээ илэрхийлж, эдгээр баримтуудыг гаргаж өгч байна хэмээн нийт есөн хуудас баримтыг шүүх бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөв.   

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Hlncfq

lipitor 40mg oral <a href="https://lipiws.top/">atorvastatin generic</a> order lipitor 20mg for sale