Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил, үйлчилгээний талаар хэрэгжүүлж буй бодлого, арга зүй, “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд болон тэдний гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын арга зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Нэг цэгийн үйлчилгээний төв, сумдын Хамтарсан багийн нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулж байна.
Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Нэг цэгийн үйлчилгээний төвд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон холбогдох албан хаагчид ажиллаж, анхан шатанд нэгжид тулгарч буй хүндрэл бэрхшээл, хүүхэд гэр бүлд үзүүлэх үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сэтгэгдэл үлдээх