Сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэх өвчин эрс залуужиж, хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буйг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Цусны даралт ихсэх өвчин монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг гол хүчин зүйл юм. Даралт ихсэж л байдаг гэж хүмүүс энэ өвчнийг төдийлөн ойшоохгүй хандлага байдаг. Тэгвэл цусны даралт өндөр байх нь зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр байдаг ажээ.
Цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор таван жилийн өмнөөс П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-тэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.
Сэтгэгдэл үлдээх