Хоёр улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана

Бүгд Найрамдах Турк Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ноён Ведат Билгин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяагийн урилгаар 2022 оны 6-р сарын 16-наас 19-ний хооронд Монгол Улсад албан айлчлал хийсэн.

Энэ үеэр дараах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх

Хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын нийгмийн даатгалынажилтнуудын харилцан туршлага солилцох, чадавхжуулах сургалтыг зохион байгуулах

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бодлого, хөтөлбөр, сайн туршлагаас хуваалцах чиглэлд хамтран ажиллах

ХАБЭА-н чиглэлээр дэмжлэг үзүүлж, харилцан туршлага судлахаар боллоо

Хоёр улсын иргэдийн нийгмийн харилцааны тэгш эрхийг хангах зорилго бүхий нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах чиглэлд Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс 2016 оноос эхлэн онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд 2018 онд “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, энэ хэлэлцээр 2021 оны 3-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хоёр улсын иргэдийн Монгол болон Бүгд Найрамдах Турк Улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоох боломж бүрдсэн. Мөн ийм байдлаар хоёр улсын иргэд хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж тогтоолгон авах нөхцөл бүрдэж байгаа юм. Ийнхүү хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах боломж бүрдсэн юм.

Монгол Улсын зургаан мянга орчим иргэд Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж, амьдарч байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт, тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд харилцан туршлага солилцож өргөн хүрээнд хамтран ажиллах боломж байгааг уулзалтын үеэр хоёр тал онцолж дээр дурдсан чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо.

Монгол Улсын Засгийн газраас “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих зорилтыг дэвшүүлсэн. Бүгд Найрамдах Турк Улс ядуурлыг бууруулж ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй ажиллаж байгаа. Тиймээс хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, дараагийн зорилтуудаа тодорхойлох ёстой гэдгийг хоёр сайд санал нэгтэй илэрхийлсэн үр дүнтэй албан айлчлал боллоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Djrzcu

buy atorvastatin no prescription <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg</a> purchase lipitor generic