Замын-үүд хилийн боомтод баригдаж буй Барилгын материалын түргэвчилсэн лабораторын барилга угсралтын ажилтай БХБ-ын дэд сайд Э.Золбоо болон Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Мөнхбаатар болон холбогдох байгууллагуудын төлөөллүүд танилцаж, холбогдох үүрэг чиглэлүүдийг өгч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар тус барилгын инженерийн шугам сүлжээний ажлууд бүрэн хийгдэж дууссан бөгөөд барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай явагдаж байна.
Тус лаборатори нь баригдаж ашиглалтад орсноор хилээр нэвтэрч буй барилгын материалуудын чанар стандартыг түргэн хугацаанд шалгаж нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Барилгын чанар барилгын материалаас эхлэлтэй.
Сэтгэгдэл үлдээх