Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох түүнд хяналт тавих, чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 11/11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөө.
Ялангуяа Улаанбаатар хотод тойргийн бус хүүхдүүдийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хувийн ашиг сонирхлын үндсэн дээр сургадаг, тодорхой нэр хүнд бүхий ЕБС-иудад хүүхдийг сорилт шалгалтгүйгээр элсүүлэн авдаг явдлыг таслан зогсоох цэцэрлэгийн хүртээмжийг адил тэгш төвшинд хүргэх зорилго бүхий ажлын хэсгийг байгуулж байна гэв.
Сэтгэгдэл үлдээх