Х.Нямбаатар: Стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж хорлон сүйтгэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар:

Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан энэ үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болсон. Бидний сүүлийн хориод жил хөрш зэргэлдээ орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрийн түвшинд стратегийн том бүтээн байгуулалтын ажлууд явагдалгүй тасалдсан гэрээлэгч улс орнуудынхаа өмнө хүлээсэн үүргээ бид хэрэгжүүлж чаддаггүй ийм нөхцөл байдал байгаа.

 Тухайлбал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг нэг сумын ИТХ-ын дарга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд захидал бичиж тасалдуулсан байх жишээтэй. Энэ стратегийн бүтээн байгуулалт өөрөө улс орны бүтээн байгуулалтын хурдасгуур, улс орны эдийн засгийн хамгийн том хөшүүрэг байх ёстой.  Үүнийг хэн нэгэн иргэний нийгмийн байгууллагын нэр барьсан эсвэл ард түмний нэрийг барьсан ямар нэгэн эдийн засгийн тооцоо судалгаагүй тасалдуулж байгаа үйлдлүүдийг эрүүгийн хуульд заасан хорлон сүйтгэх ажиллагаа холбогдох зүйлчлэлээр нь өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагуудад ЗГ-ын нэрийн өмнөөс өгч шалгуулах алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх ажлын хэсэг байгуулсан гэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Kuregm

lipitor 20mg sale <a href="https://lipiws.top/">oral lipitor 80mg</a> atorvastatin order online