Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан мэдээллийг Хууль Зүй Дотоод Хэргийн яамны сайд Х.Нямбаатар танилцууллаа.
- Цахим гэмт хэргийн гаралт ихээр нэмэгдэж байна. Хуучин ЦЕГ-т бүртгэгддэг гэмт хэргийн үндсэн өнгө өөрчлөгдөж байна. Өмнө нь өмчлөх эрхийн хэрэг ихээр бүртгэгддэг байсан. Сүүлийн үед ихсэж байгаа цахим орчин дахь бэлгийн эрх чөлөөний хэрэг өсвөр бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэх замаар бэлгийн харьцаанд орох цаашлаад биеийг нь үнэлүүлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулах ийм гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж байгаа. Энэ гэмт хэргийн гаралтыг таслан зогсоох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Сэтгэгдэл үлдээх