ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 870 ГАРУЙ ӨРХИЙН 500 ГАРУЙ МЯНГАН МАЛ ОТОРТ ЯВЖ БАЙНА

Өнөөдөр Өмнөговь аймгийн хэмжээнд нутгийн 5% нь ногоотой, 35% нь дунд зэрэг, 60% нь гантай байна.

Хөдөө аж ахуйн хувьд цаг үеийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан байгууллагын дарга эрхлэгч нарын шуурхай хурлыг зарлан хуралдуулж, аймгийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.

Тус аймагт 15 сумын 59 багт 3,2 сая гаруй толгой мал тоолуулсан бөгөөд одоогийн байдлаар 500 гаруй мянган мал өөрийн болон бусад аймаг сумдын нутагт отор нүүдэлтэй явна.

Цогтцэций, Манлай, Цогт-Овоо сумдын нутагт 687 өрх, бусад аймгийн нутагт 186 өрх оторлож байгаа хэдий ч дээрх тоо нэмэгдэх хандлагатай байгааг хөдөө аж ахуйн газраас онцолж байна.

Улсын хэмжээнд 9 аймаг гандуу /гантай/ байгаа тул өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, отрын мал, малчдын талаар аймаг орон нутгаас бодлогоор дэмжих, хаврын тариалалтын гарц, ургац хураалт, махны нөөц, малчдын эрүүл мэнд гээд олон тулгамдсан асуудлыг хөндөн ярилцаж байна.

Төв суурингийн өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, малын халдварт өвчний тархалт урьдчилан сэргийлэлт зэрэг цаг үеийн мэдээ мэдээллийг солилцож, дараагийн шатны арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болоод байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Wonkgz

purchase lipitor for sale <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg pill</a> order atorvastatin 80mg