Өнөөдөр /2022.08.23/ 16.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Хуралдаанаар "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал" хэлэлцэхээр товложээ.
Цэцийн 02 дугаар тогтоолд: “Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу парламентын засаглалыг төгөлдөршүүлэх зорилгоор хүн амын тоонд үндэслэн парламентын гишүүдийн тоог нэмж өөрчлөх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох замаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэр болон төлөөллийн чадварыг бүрэн хангах асуудлыг шийдвэрлэдэг хандлага парламентын засаглал бүхий улс орнуудад нэгэнт тогтсон байна. Иймд дэлхий нийтийн нийтлэг чиг хандлага, Үндсэн хуулиар баталгаажсан дээрх үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцүүлэн УИХ-ын гишүүний тоог нэмэх нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарах асуудал” хэмээн үндэслэл болгожээ. Парламентын засаглалаа төгөлдөржүүлэх, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог хүн амдаа дүйцүүлэн нэмэх гэх мэт асуудлуудыг тусгасан байдаг.
Сэтгэгдэл үлдээх