ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник Олон улсын стандартад нийцсэн засвар, тохижилт хийсэн байрандаа үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх МУ-ын аварга О.Хангай нь “Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн нэрэмжит шагналаараа ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулахаар шийдвэрлэн, тус тасгийн 283.8 м.кв талбайг тохижуулснаа өнөөдөр ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө.
Арга хэмжээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа, Улсын аварга О.Хангай, “Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи болон ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүний гавьяат эмч Т.Болормаа, ЭМТҮЧАБА-ны дарга, Хүний гавьяат эмч А.Оюунчимэг, Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч Э.Наранцацрал нар оролцлоо.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник нь Монгол Улсын хэмжээнд хүүхдэд эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангадаг лавлагаа шатлалын поликлиник юм.
Өдөртөө 1000-1400 хүүхдэд үзлэг, оношилгоо хийдэг бөгөөд тэдгээр хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид зэрэг нийт 2000-2500 хүнд өдөртөө үйлчилдэг билээ.
Сэтгэгдэл үлдээх