Өмнөговь аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Сэврэй сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж 2022 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, ирэх онд хийгдэх ажлуудаа танилцуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа. Энэ онд тус суманд томоохон бүтээн байгуулалт хийгдсэн жил байсан юм.
Тухайлбал ЕБС-ийн шинэ барилгыг барьж ашиглалтад оруулсан, 10 айлын орон сууц, Хөв цөөрөм байгуулах зэрэг ажлуудыг орон нутгаас хийж хэрэгжүүллээ. Ирэх 2023 онд тус суманд Эрүүл мэндийн төвийн барилга, Залуучуудын хөгжлийн төв, Мал угаалгын ванн барих, төвийн шугам сүлжээ, сумын төвийн гэрэлтүүлэг, 4 байршилд худаг гаргах, 4G сүлжээ нэмэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төсөвт тусгагдлаа. Сумандаа хийгдэж буй ажлуудад иргэд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл үлдээх