Амралтын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймагт бороо орж, Архангай аймагт түр зуур шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. +17…+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын-Эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Sgtplq

buy lipitor 80mg generic <a href="https://lipiws.top/">buy lipitor cheap</a> order lipitor 40mg generic