Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд нэг хүнд оногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5 ам метр байна. Хотын ногоон байгууламж бүхий нийт 637.7 га талбайн 13.3 хувийг л иргэнд өмчлөгдсөн, эсвэл аж ахуйн нэгжийн эзэмшиж ашиглаж байгаа газарт ургаж байгаа ногоон байгууламж эзэлдэг. Тиймээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хотдоо ургуулья” хөдөлгөөнийг эхлүүлж буйг Ерөнхий менежер тэмдэглэв. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарих юм. Мөн долоон байршилд байршилд 18 цэцэгт байгууламж байгуулахаар төлөвлөсөн.
Түүнчлэн ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн стандартын шаардлагад нийцсэн суулгацыг үржүүлэх зорилгоор 25 төрлийн 110 гаруй зүйл сортын гоёлын мод, сөөг, цэцэг, модны тариц суулгац ургуулахаар хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлээд буй.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: "Хотын түгжрэлийг бууруулахад авто зогсоолын ухаалаг менежмент маш чухал үүрэгтэй. Цаашдаа авто машины үнэгүй зогсоолуудыг төлбөртэй болгоно. Түүнчлэн нийслэлийн мэдэлд байгаа 48 зогсоолыг нэгдсэн удирдлагад оруулж, үйл ажиллагааг нь хувийн хэвшилд хариуцуулах юм. Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэсэн, олон улсын стандартад нийцсэн байдлаар үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Ерөөс хотын төвийг машинд бус, иргэдэд, тэр дундаа явган зорчигчдод ээлтэй болгох бодлогыг нийслэлийн зүгээс баримталж ажиллана" хэмээлээ.
Сэтгэгдэл үлдээх