Өмнөговь аймаг хоёр жил дараалан тэргүүний аймаг болж, уул уурхайн баялгаа иргэддээ зөв хуваарилж хүртээж байгаа жишиг аймаг болон хөгжиж байгаа юм. Тус аймаг орон нутагт, салбар нэгждээ хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, ирээдүйн ажлаа товч танилцууллаа.
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат: “Энэ жил 1,3 их наядын төсөв манай аймагт төсөвлөсөн. Улсын болоод аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бид жил болгон салбар нэгж бүртээ шинийг хийж бүтээн, санаачлан хэрэгжүүлэхэд зарцуулж байна.
Салбар бүрээр нь үзвэл, Боловсрол шинжлэх ухаан, соёлын салбарт гэхэд л музей, номын сан барьж байна. Музейг аймгийн, номын санг улсын хөрөнгө оруулалттайгаар барьж байгуулж байна. Аймгийн хувьд сургууль, цэцэрлэгийн хүртээмж ерөнхийдөө гайгүй. Даланзадгад төвд 6 сургууль, 10 цэцэрлэг байна. 24 оны төсөвт нэмэлтээр 900 хүүхдийн орон тоотой таван цэцэрлэгийг ашиглалтад оруулж, нийт хүүхдийн 60-70 хувь хамрагдана гэсэн судалгаа гарсан. Сэрвээ сум гэхэд л 320 хүүхдийн, Даланзадгадад 1200 хүүхдийн цэцэрлэг он гараад ашиглалтад орно. Үүнийгээ дагаад чадварлаг багш хөтөлбөр хэрэгжүүлж яваа. Үүнийхээ хүрээнд 1000-гаад багшийг сүүлийн үеийн компьтерээр 100 хувь хангасан. Мөн үндсэн цалин дээр нь нэмэгдэл гэж 400-610 мянгыг өгч байгаа. Багшийн хөгжлийг дэмжих жилд сургалтуудыг сайн хийж байна. Аймгийн хэмжээнд нийтдээ 1600-1700-гаад оюутан байна. Орон нутгийн тэтгэлгээр 450 оюутан 100 хувийн тэтгэлэгтэй сурч байна. Нийтдээ 1000-аад оюутанд тэтгэлэг олгосон. Эцэг, эх нь төлбөрийг төлж сурдаг оюутан сүүлийн үед бараг байхгүй болсон. Сурагч солилцоо хийж байгаа. Франц, БНСУ улстай оюутан солилцоо хийгээд явж байгаа. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 2475 басйныг 3150 төгрөг болгож, нэмэгдүүлсэн. 1-5 ангийнханд Үдийн цай хөтөлбөр бий болгож 2,3 тэрбумыг хоолны мөнгөнд зарцуулж байна. Тогооч нарыг сургалтад хамруулснаар хоолны чанар эрс сайжирсан. Оны онцлох ажил гэвэл 2024 онд математикийн улсын олимпиадыг Өмнөговь аймагт зохион байгуулна. Мөн 31 цэцэрлэгийн 183 анги танхимд аяга тавгыг гараар угаахгүй байхаар 100 хувь автоматжуулж шийдсэн. Халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор. Үндэсний хөгжмийн томоохон уралдаанууд сүүлийн 3 жил дараалан болж, спортын улсын аваргын таван тэмцээнийг Өмнөговь аймагт цаашид хийхээр болсон. Хүүхдийн спорт наадмуудыг байнга зохиож, Хувийн хэвшлүүд спортын багуудаа дэмжээд яваа. Боловсролын салбарт энэ мэт ололттой олон ажил хийж, цаашид ч хийхээр зориод байна. Эрүүл мэндийн салбарт гэхэд л өнгөрсөн 3 жилд 35 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Томоохон бүтээн байгуулалт гэвэл 11 сумын эрүүл мэндийн бүх төвийг шинэчлээд яваа. Дандаа шинэ эмнэлэгтэй болсон. 14 сумын эмч нартаа компьтерийг нь мөн шийдэж өгсөн. Эмч нар маань шинжилгээ үзлэг хийгээд өөрдсдийгөө мартсан байдаг. Тиймээс тэднийг үзлэгт байнга хамруулж байна. 68 оюутан эмнэлгийн чиглэлээр суралцаж байна. 400 сая төгрөгийн нийгмийн баталгаа өгч орон сууцыг нь шийдэж байна. Шүд хөтөлбөр сайн хэрэгжиж байгаа шүдний өвчлөл маш их буурсан. Бүсийн оношлогооны шүдний төвийг орон нутгийн өмчит эмнэлгээс тусдаа байгууллаа. Багшийн 78 орон тоо дутуу байсныг УБ хотоос хүртэл ирж орон тоо гүйцсэн.
Шүдний эмч сувилагчдын дутуу орон тоогоо 100 хувь шийдсэн. Бүх төрлийн оношлогооны аппарат тоног төхөөрөмж бүгд сайжирсан. Томографын аппаратыг авчирсан. Химийн эмчилгээг 700 гаруй иргэн хийлгэдэг. Тэд заавал УБ-т хийлгэх шаардлагатай болдог. Хотод гэр оронгүй хүн бууудалд байна гээд олон асуудлыг шийдэн химийн эмчилгээг Өмнөговь аймагтаа хийдэг болсон. Сүү, тараг хөтөлбөртөө жингийн дутагдалтай хүүхэд, ахмадуудыг хамруулдаг. Хөдөлмөр эрхлэлтийн төвшин уул уурхайтай холбоотойгоор ахиж байгаа. 2020-2024 онд 5000 шинэ ажлын байр бий болгоно. Сарын дундаж цалин 2, 300 мянга болсон. 10 суманд өрхийн жижиг үйлдвэрлэл байгуулсан хүүхдийн зуслангаа бүрэн шинэчилсэн. Дутуу 1,5 тэрбумыг дараа жил шийднэ.
Өмнөговийн оюутнууд нэг дор байх 500 оюутны байрыг Туул голын эрэгт эхлүүлж, ажил нь 24 онд дуусна. Оюутны хотхонтой болж байгаа. Жаргалан зусланг 8,6 тэрбумаар бариад удахгүй ашиглалтад орно. Зуслан явах хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа. Хүүхдэд ээлтэй орон нутаг аян хүрээнд сар бүр Засаг дарга хүүхдүүдээ сонсдог. Нийт 33 удаа сонссон байна. 1500 асуудлыг хүүхдийн ажилдаа тусгасан байна. Аймаг 53 удаагийн том арга хэмжээг дэмжин ажиллаж байгаа. Батмөнх даян хааныг алдаршуулах арга хэмжээний 560 жилийн ой дараа жил тохионо. Залуусын хөгжлийн төвийг бүх сумандаа байгуулсан. Бусад аймгийн төвд ганц байдаг бол. Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулж цалин мөнгийг нэмсэн. Орон гэргүй, байгалийн гамшгийн улмаас оро гэргүй болсон зэрэг нийт 803 иргэнд өргөө цагаан гэр олгосон байна. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн. Тодотголоор 400 орчим төрийн албан хаагч нэмэгдсэн. 2024 оны төсөвт 100 хувь орон нутгийн төсвөөр ажилчдын цалинг нэмж оруулах гэж байна. Засгийн газар 20,40 хувийн нэмэгдлийг дрөвдүгээр сарын 1-нээс олгоно. Аймаг үүн дээр дахин нэмнэ гэсэн үг. Төрийн албан хаагчдын цалин 3 сая гарч уул уурхайн ажилчидтай дөхөж очно гэж тооцож байгаа. Малчид малаа зараад аймгийн төв рүү их орж байгаа. Үүнийг аймгийн Засаг дарга санаачлаад малчин болж байгаа залу хосод өргөө цагаан гэр бэлэглэж байгаа.
Өмнөговь аймагт хоёр бөхт тэмээг өсгөх зорилгоор урамшуулал өгч яваа. Хөдөө аж ахуйн салбарт хамгийн чухал сэдэв бол ус. Гүний ус доошлоод байгаа нь мэдрэгдэж байгаа. Малчдад зориулж худаг гаргаж байна. Жилдээ 60 гаруй худаг гаргаж байгаа. Хүлэмжтэй айл одоогоор 1140 байгаа бол цаашид нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Онцлох ажил бол үйлдвэр технологийн паркийг 5 га газарт байгуулж байна. Ноос, хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдээ бодлогоор дэмжээд 5 жил татвараас чөлөөлнө. Энэ их чухал асуудал байгаа. ЖДҮ-г хөгжүүлэхэд жил болгон 5 тэрбумыг тавьж байгаа. 14 уурхайгаа хариуцлагатай ил тод нээлттэй болгох бодлого барьж байгаа. Даланзадгад дулааны цахилгаан станц жил бүр засвар хийдэг. Энэ жилийн хувьд 3,5 тэрбумаар дахин нэг зуухыг нэмж барихаар болсон. 90 гаруй хувийн гэрэлтүүлэг, аюулгүй орчинг дараа жил 100 хувь бий болгоно.
Бүх сум Юнител, мобикомын сүлжээнд холбогдсон. 1500 айл шинээр орон сууцанд орсон байна. Төрийн албан хаагчдын 160 айлын орон сууцыг м. кв-ыг нь 7000 төгрөгөөр тооцон квот олгоод хямд үнээр түрээслэдэг байгаа. 200 гаруй км замыг хийсэн байна. Одоо 94 км зам үлдсэн. Даланзадгадад 500 автомашины том зогсоол хйисэн. Том ажил болсон. Босоо тэнхлэгийн зам Өвөрхангай аймагтай холбогдоно. ЗГ-ын мөрийн хөтөлбөрт орчихсон яваа. Тэрбум модны 60 хувийг уул уурхайн компаниуд хариуцна. Усны системийг сайжруулсан ойн 3 ангитай болсон. Хамгийн тохиромжтой нь говьд заг. Тиймээс тариад явж байгаа. Говьд гүний бус газрын усыг ашиглая гэж их яригдаж байгаа. Тэмээ, сарлагийн баярыг жил болгон хийдэг. Цайны зам,торгоны зам арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд 600 сая төгрөгөөр аймгаа камержуулсан дараа жил тэрбум төгрөгөөр камержуулалтыг хийнэ. 2024 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлаж байгаа. Тусгайлан хүүхдүүддээ зориулсан жил болгон ажиллана гэв.