Уул уурхайн сайдын өгсөн амлалт” хоёрхон хоног л тэсчих гэсэн хий хоосон горьдлогод иргэд цөхөрч гүйцээд байна. Шатахуун хомсдоогүй, харин та нар л автоамшины банкаа дүүргэж аваад байна хэмээн иргэдийг буруутгаж суусан сайд өдгөө таг чиг,амиа хоохойлон сууна.
Анх шатахууны эрэлд хатаж, олон цагаар дугаарлан байж балга шатахуун авч байсан жолооч нар өдгөө чанарт нь эргэлзэж эхлээд байна. Хуурамч шатахуун орж ирдэг тухай хэсэгтээ шуугиад өнгөрсөн. Харин өдгөө хомсдолыг далимдуулан хуурамч шатахуунаа шахаж байна эс бөгөөд элдэв хольцтой байна гэдгийг олон хүн хэлж байгаа. Шунхлайгаас авсан шатахуун шөнөдөө хөлдөөд хоносон тухай нэгэн иргэн харуулж байсан. Шатахуун олдохгүйн зовлонг далимдуулан ус болоод элдэв зүйлийг хольж байна гэдгийг хүн бүр хэлж, автомашиныхаа банкийг дүүргэхэд л хурдан шаталт өгч, хэвийн үеэсээ хурдан дуусаж байна эс бөгөөд автомашиных нь эд анги доголдоод эхэлснийг захын жолооч хэлж, бухимдалтай байна. Шатахуун импортлогч компаниудын ов заль уу, тэнд нь ажиллаж байгаа түгээгчдийн хомхой сэтгэл үү. Ийм хардлага өөрийн эрхгүй төрж байна. Шатахуун түгээх станцуудаар явж, банкаа битгий дүүргээч хэмээн царайчилж явахын оронд шатахууны чанарт шалгалт хиймээр байна.Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр жолооч нар балга шатахуун арайхийн олж авдаг ч энэ нь эргээд хөрөнгөд нь халтай байна гэдгийг олноороо хэлж байгаад анхаарлаа хандуулаач. Энэ салбар элгээрээ мөлхөж, ЗГХЭГ-ын болон бусад сайд нар шатахуун царайчлахаар ОХУ-ыг зорьсон ч одоогоор байдал дээрдсэн зүйлгүй л байна. Ямартай ч, шатахууны чанарт эргэлзээд эхэлсэн иргэд ШӨХТГ-т хандахаар зэхэж байгаа аж. Салбартаа жижигдсэн, жулдсан Ж.Ганбаатар сайд та салбарынхаа энэ мэт асуудалд анхаарч, шуурхай арга хэмжээ авна уу. Эс бөгөөс чадал чансаа тань хүрэхгүй бол огцорч, зайгаа тавьж өгнө үү!
Сэтгэгдэл үлдээх